Гэр ахуй

Гэрийн нөхцөлд гарын дорх материал ашиглан гар ариутгагч хийх амархан

Covid-19-ийн халдвар дэлхий нийтийг цочроогоод буй цагт хувийн ариун цэврээ хангаж эрүүл мэндээ хамгаалах нь нэн тэргүүний зүйл болоод байна. Танд болон танай гэр бүлд хэрэг болох гэрийн нөхцөлд гар ариутгагч хийх аргыг хүргэе.

НЭГДҮГЭЭРТ:

Гар ариутгагч хийх орцыг цуглуулах хэрэгтэй. Үүнд:

  • 2/3 аяга 99 хувьтай ариутгалын спирт /изопропилийн спирт/ эсвэл архи
  • 1/3 аяга зуун настын гел
  • 8-10 дусал байгалийн гаралтай тос /лаванда, башир цэцэг, синнамон, ваниль, бэрсүүт жүрж гэх мэт/
  • Хольж, хутгах сав
  • Халбага
  • Юүлүүр
  • Гар ариутгагч хийх сав

ХОЁРДУГААРТ:

1. Спирт юм уу архийг зуун настын гелитэй хольж, хутгана.

2. Үүний дараа сайхан үнэртэй байгалийн гаралтай тосоо нэмж мөн сайтар хутгаснаар таны гар ариутгагч бэлэн болно.

3. Ингээд юүлүүр ашиглан гар ариутгагчаа саванд хийж аваарай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!