Гоо сайхан

Ботокс тариа хийлгэхийн оронд энэ жороор нүүрэн дээрх үрчлээг баллуурдсан юм шиг л арилгана

Та ботокс тариулахаар төлөвлөж байгаа бол түр азнаарай гэж зөвлөе. Оронд нь цардуулын маск хэрэглээд үз. Мэргэжилтнүүд энэ маск ботокс тариулахын хажууд ямар ч сөрөг нөлөөгүй болохыг баталж байна. Ядралтаас үүдэлтэй арьсанд үүсэх бүх төрлийн асуудлыг энэ маск ул мөргүй арилгана.

Өөрөөр хэлбэл, үрчлээг арилгаж, арьсанд чийгшил өгнө.

Маскыг бэлтгэж хэрэглэх маш амархан:

  1. 1 хоолны халбага төмсний цардуулыг тал стакан усанд хийж уусгаад хайруулын тавганд хийнэ.
  2. Дээр нь 500 мл буцалсан ус хийгээд өтгөн зуурмаг болтол нь халаана.
  3. 5 хоолны халбага шинэхэг луувангийн шүүсийг 1 хоолны халбага цөцгийн тосны хамт дээрээс нь хийгээрэй.
  4. Сайтар хольж хутгасныхаа дараа хөргөөд нүүрэндээ түрхэж, 20-25 минут хүлээнэ.
  5. Хугацаа болоход нүүрээ бүлээн усаар зайлж угаагаад ердийн үед түрхдэг тосоо нүүрэндээ түрхэнэ.

Үлдсэн маскыг хөргөгчинд хийж хадгалаад дараагийн 2 өдөр хэрэглэнэ. Энэ маск үрчлээг ул мөргүй арилгаж, арьсанд чийгшил өгнө. Ботокс тариулах ямар ч шаардлагагүй. Та энэ маскыг 3 өдөр дараалан хэрэглэхэд хангалттай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!