Эрүүл мэнд

Чимээгүй алуурчин судасны бөглөрөлөөс дараах бэлдмэлийг ачаар сэргийлээрэй

Сүүлийн үед орчин үеийн анагаах ухаан хөгжсөнтэй холбогдуулан хүн амын хөгшрөлт, өрнөд маягийн хэв маяг дэлгэрэх байдал ихсэж урьд урьдынхаас илүү чихрийн шижингийн өвчлөл, үүнээс үүдсэн бөөрний архаг дутагдал, төрөл бүрийн насанд хүрэгчдийн өвчлөл аажмаар нэмэгдсээр байна.

Энэ нь судасны өвчний голлох шалтгаан болж, судасны өвчлөлөөр өвдөгсдийн тоо нэмэгдэж байна. Эдгээр эмгэгүүд нь хөл, зүрхний судас, тархины судсанд нөлөөлж, хүндрэх үед доод мөчний тайралт, зүрхний шигдээсээр нас барах, цус харвалт зэргийг үүсгэдэг.

Иймээс бид бүхэн судасны уян хатан байдлыг хангах, бөглөрөлөөс сэргийлэхэд анхаарах хэрэгтэй.

Судасны хэвийн үйл ажиллагаанд зориулагдсан, хийж бэлтгэхэд амархан жорыг та бүхэндээ танилцуулья

Судасны уян хатан байдлыг хангахын тулд 1 цайны халбага нимбэгийн шүүс, зөгийн бал болон наранцэцгийн тосыг хамтад нь сайтар хольж, өглөө босмогцоо өлөн ходоодон дээрээ ууна.

Энэ эмчилгээний шингэнийг 10 өдөр дараалан уух хэрэгтэй.

Эсвэл 1 цайны халбага зөгийн бал болон тал нимбэгийг ¾ аяга бүлээн усанд хийж, сайтар холиод шөнө орондоо орохынхоо өмнө 10 өдөр дараалан ууна.

Харин судсыг цэвэрлэхийн тулд мах бутлагчид 2 ширхэг нимбэгийг хальсалж бутлаад, дээр нь 2 хоолны халбага зөгийн бал хийж, сайтар холино.

Бэлэн болсон бэлдмэлийг шилэн саванд хийж, сайн таглаад өрөөний температурт нэг хонуулна.

Хооллохын өмнө уг бэлдмэлээс өдөр бүр 2-3 халбагыг хэрэглэнэ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!