Гоо сайхан

Үсний өнгөө өөрчлөх нь таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

Эрдэмтэд удаа дараалан үсний өнгө, бүтэц, өвөрмөц байдал болон хүний зан чанарын хоорондох уялдаа хамаарлын тухай судалгаа хийжээ. Эцэст нь тэд үс нь тухайн хүний зан чанарыг илтгэдэг гэсэн дүгнэлтэнд хүрсэн ажээ. Үүнтэй сэтгэлзүйчид ч, зурхайчид ч санал нийлж байгаа юм. Жишээ нь, хар хөх үстэй хүн – хянамгай, хатуу зан чанартай

Тэд Санчир гаригийн энергийн нөлөөн дор байдаг ба заримдаа хэрцгий зан авиртай болох нь элбэг. Өөрийн хатуужилтай, хүчтэй зан чанарынхаа ачаар амьдралдаа олон зүйлд амжилт гаргадаг.

Хар үстэй (наранд бага зэрэг хүрэн харагддаг) хүмүүс бүтээлч, сэтгэл татам, эрэлхэг байдаг. Плутонийн энерги хар үстнүүдийг илүү хэрсүү, хүчирхэг болгож өгдөг. Ийм хүмүүс ихэвчлэн сэтгэл судлал болон криминалистик сонирхон дурладаг.

Үнсэн туяатай хар хүрэн үстэй хүмүүс гайхалтай хурц оюун ухаан, заль мэхтэй байдаг. Тэд худлаа ярихдаа гаргууд сайн. Ийм хүмүүс Буд гаригийн нөлөөн дор байдаг ба хавсарга шинжлэх ухаанд авьяастай байдаг.

Шар үс дэлхийн энергитэй ойр байдаг. Шар үстэй хүмүүс хүмүүсийн итгэлийг ашигладаг ч өгөөмөр, үнэнч, сайн сэтгэл судлаач байж чаддаг. Хүмүүсийг асарч халамжилдаг салбарт томоохон амжилт олно. Тэд гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг.\

Ногоовтор туяатай шар үстэй хүмүүс ирээдүйн үйл явдлыг урьдчилан харах чадвартай байдаг. Далайн ван гаригийн энергийн ачаар тэдэнд яруу найргийн гоц авьяас бий. Хүрэн үс Бархасбадь гаригийн энергийг татдаг ба тухайн хүн эрх мэдэлтэй, эргэн тойрныхондоо хүчтэй нөлөөлж чаддаг нэгэн байдаг. Улс төр, санхүү, шинжлэх ухаан, менежментийн салбарт таныг асар том амжилт хүлээж байна.

Улаан шар үстэй хүн Ангараг гаригийн нөлөөн дор байдаг бөгөөд сонгосон аль ч салбартаа амжилт гаргаж чадна. Улаан шар үстэй хүмүүс зоригтой, овсгоотой, асуудалд эерэгээр ханддаг ч түргэн ууртай байдаг.

Элсэн болон зэсэн өнгийн үс Сугар гаригийн энергийг бэлгэддэг. Ийм өнгийн үстэй хүмүүс эрүүл чийрэг байдаг ба туршилт хийх, судалгаа явуулах, хөгжмийн болон урлагийн тал дээр авьяастай.

Алтан үстэй хүмүүс Нарны энергийг татдаг ба хүмүүсийг өөртөө татаж чаддаг. Дур булаам, өгөөмөр хүмүүс юм. Тэд улс төр болон урлагийн салбарт урьд өмнө нь байгаагүй өндөр амжилтыг гаргаж чадна. Цагаан алтан болон бүдэг үнсэн өнгийн үс Сарны энергийг цацруулдаг ба тухайн хүнд романтик, зөөлөн зан чанар, мэргэн ухаан, ихэвчлэн ер бусын чадварыг өгдөг. Ийм өнгийн үстэй хүмүүс оньсого мэт нууцлаг байдлаараа хүмүүсийг өөртөө татдаг.

Олон өнгийн үстэй хүмүүс байдаг. Нэг толгой дээр төрөл бүрийн пигменттэй үсний уутанцар үүссэнээр ийм зүйл болдог. Ийм өнгө нь тухайн хүнийг нийтэч, олон талын авьяастайг илтгэдэг. Олон өнгийн үстэй хүмүүс хүмүүстэй ч, амьтадтай ч амархан харилцаа үүсгэдэг. Тэд ямар ч салбарт амжилт олж чаддаг. Тэднийг жижиг гаригуудын энерги дагадаг. Ямар нэг өнгөөр будсан үсэнд од гаригсийн энергийн шинж чанар тодорхой хэмжээгээр шингэдэг гэдгийг хэлэх нь зүйтэй байх!

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!