Эрүүл мэнд

Эм уугаад ч эдгэрэхгүй байсан ходоодны шархаа би байцааны шүүсээр 100% эмчилсэн

Буруу хооллолт, хийжүүлсэн ундаа уух, хэт их стресс, дарамт дунд амьдрах зэргээс болж ходоодны шархлаа үүсдэг. Үүнийг цаг алдалгүй яаралтай эмчлэхгүй бол, бага ч атугай юм идэх бүртээ зовж, өвдөлт мэдэрч амьдрахад хүрнэ.

Ходоодны шархлаатай хүмүүс л энэ ямар төвөгтэй асуудал болохыг мэднэ.

Тэгвэл та энэ өвчнөөс байцааны шүүсний тусламжтайгаар салж чадна.

Байцаа нь олон төрлийн витамин, амин дэмийн эх үүсвэр билээ. Мөн глютамины хүчил агуулдаг тул ходоод гэдэсний үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй төдийгүй ходоодны шарх болон үрэвслийг эмчилдэг.

Ходоодны рН тэнцвэрийг хадгалах чадвартай тул байцааны шүүс нь CPTP (цочромтгой гэдэсний хам шинж), гастрит өвчнийг эдгээж өгдөг.

Зарим хүмүүс байцааны шүүсийг ердөө 2-3 удаа уугаад л өвдөлт нь байхгүй болсон гэдэг.

Харин зарим хүмүүст 2-3 долоо хоног шаардлагатай болсон тохиолдол ч байдаг.

Нэг ёсондоо энэ нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарах юм.

Тиймээс шантралгүй шүүсээ сайн ууж, ходоодны шархаа эмчлээрэй. Амтыг нь сайжруулахын тулд та лууван, цоохор майлз, цэцэгт байцаа нэмж, гэмтсэн ходоодонд зөөлнөөр нөлөөлж, өтгөн хатах, гэдэс дүүрэхээс сэргийлж болно.

Орц:

  • Лууван – 3 ширхэг
  • Байцаа – 1 ширхэг
  • Цоохор майлз – 3 ширхэг
  • Брокколи – 3 ширхэг
  • Цагаан гаа – 2 см

Бүх ногоонуудаа хальсалж, угаагаад жижиглэж хэрчинэ. Үүнийгээ блендерт хийж эргүүлэн, дээр нь нэг аяга ус нэмснээр таны амттай болоод эрүүл мэндэд тустай байцааны шүүс бэлэн болох юм.

Өдөрт нэг стакан шүүс ууж байгаарай. Энэ нь таны ходоодны шархыг эмчлээд зогсохгүй, биеийн ерөнхий эрүүл мэндэд ч тустай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!