Амьдрал

Урилгагүй зочин бол шумуулыг үргээх үр дүнтэй аргууд

Зуны дэлгэр цаг алсарч, намрын налгар өдрүүд айлчлахтай зэрэгцэн та бидэн дээр ирдэг нэг урилгагүй зочин бол шумуул гэгч жижигхэн атлаа адтай шавьж билээ. Байгаль дэлхийн жам юм хойно гээд орхичихвол зүгээр нэг часхийтэл хазаж хооллочихоод явахгүй хорон мөрөө үлдээж, хорсгож загатнуулахыг нь яана. Жаахан маажчихвал тэрхүү мөр нь хавдаж улайж, бөөн булдруу болчихно.

Тэгвэл энэ жижигхэн гэмт этгээдийг хор уршгаа үлдээхээс нь өмнө үргээгээд явуулчихдаг аргууд байдаг аж. Мэдээд авчихвал үдэш оройн цагаар хэрэгтэй л зөвлөгөөнүүд байна шүү.

1. Шумуулны хавх

Танд хэрэгтэй зүйлс ундааны хуванцар сав, бор элсэн чихэр, исгэгч, ус, хайч. 2 литрийн хуванцар савыг дундуур нь хайчилж хуваана. 200 мл халуун усанд 60 гр бор элсэн чихэр хийж уусгана. Хөргөөд энэ уусмалаа хуванцар савныхаа таллаж хуваасан ёроол хэсэгт хийнэ. 1 гр исгэгч нэмнэ. Хутгах хэрэггүй, энэ уусмал нүүрстөрөгчийн давхар исэл агуулдаг. Хуванцар савны дээд талын хэсгийг зурагт харуулснаар байрлуулж, хар даавуугаар орооно. Шумуулнууд энэ хавханд чинь орно.

2. Нимбэгний тостой лаа

Энэ төрлийн лааны үнэрээс шумуул дайждаг.

3. Эфирийн тосон цацлага

Нимбэг, цайны мод, башир цэцэг, эвкалипт, арц, лаванда, гаа гээд дурын ургамлын үнэртэй эфирийн тос, шулмын шүүр /witch hazel/ хэмээх ургамал, нэрмэл эсвэл буцалсан ус, ургамлын глицерин хэрэгтэй. Шүршигч савны тал хүртэл усаа хийнэ. Бараг дүүртэл нь шулмын шүүр нэмнэ. Хэрэгтэй гэвэл 1/2 цайны халбага ургамлын глицерин нэмнэ. Үнэр оруулахын тулд сонгосон эфирийн тосноосоо 30-40 дуслыг нэмж хийнэ.

4. Ургамлаар хийсэн шавьжны цацлага

Хатаасан лаванда хамгийн шилдэг нь. 1 аяга нэрмэл усанд 3-4 амны том халбага хатаасан лаванда эсвэл чинжүүний гаа, нимбэг төрлийн ургамал, түрүүтэй гаа зэрэг ургамлын хатаамлуудаас дурын хатаамлыг сонгож хийгээд буцалгана. Сайтар хутгаж, таглаад хөргөнө. Хөрснийх нь дараа шүүж, 1 аяга шулмын шүүр эсвэл эмнэлгийн спирт хийгээд шүршигч саванд хийж, сэрүүн газар хадгална. Хэрэгтэй үедээ шүршиж хэрэглэнэ.

5. Байгалийн үргээгчид

Шумуулыг үргээдэг байгалийн үргээгчид олон байдаг. Хамгийн шилдэг нь химийн бодисын хэрэглээнээс татгалзах. Үнэртэн сүрчиг нь шумуулыг татдаг. Мөн жимсний мод, базилик, бяцхан хумсхан, розмарин зэрэг ургамлуудыг тарих. Эдгээрийн үнэрт шумуулыг үргээх хүч байдаг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!