Гоо сайхан

Наранд түлэгдэж, борлосон арьсаа цайруулах хялбархан аргууд

Зуны халуун нартай өдрүүдэд арьс түргэн хугацаанд борлох нь элбэг. Тэгвэл гэрийн нөхцөлд дараах аргуудаар арьсаа цайруулаад үзээрэй. Эдгээр арга нь зөвхөн борлосон арьсыг хэвийн болгох аргууд бөгөөд таны төрөлх арьсны өнгөөс илүү цайруулахгүйг бодолцоорой.

1. Цайруулах орцтой арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх

Найрлагадаа кожик хүчил, гликолийн хүчил, гидроксидын хүчил, витамин С, ниацинамид эсвэл арбутин агуулсан цайруулах бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй. Ингэхдээ арьс тань түлэгдэж шархлаагүй байх хэрэгтэй. Анх удаа цайруулах бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол аль болох зөөлөн найрлагатай тос, тоник, сүүн шингэн, сальфеткан маск зэргээс сонгоорой.

2. Нарны тос өдөр бүр түрхэх (бороотой, бүрхэг өдөр ч тэр!)

Аль хэдийн борлочихсон юм чинь гэж арьсаа бүү гаргуунд гаргаарай. Нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалан нарны тос түрхсэнээр арьс сэвхтэх, өнгөө алдах зэргээс сэргийлэхээс гадна нарны хортой туяа, дотоод орчны гэрлийн цацрагийг биеэнд шингээлгүй хамгаалалтын давхарга үүсгэх болно.

3. Гэрийн нөхцөлд цайруулах маск хийж хэрэглэх

Энэ аргуудаас өөрийн сонголтоор цайруулах маск хийж хэрэглээрэй.

4. Тогтмол гуужуулах, уураар утах, арьсандаа зөөлөн хандах

Арьсаа тогтмол буюу долоо хоногтоо 1 удаа гуужуулснаар үхэжсэн арьсыг цэвэрлэж, шинэ арьс нөхөн төлжих боломж бүрдэнэ. Гэхдээ арьсаа ажиглаж, хэт хуурайшуулахаас сэргийлээрэй.

5. Өдөрт 8 аяга ус ууж, архи тамхинаас татгалзах

Өдөр тутмын энгийн дадлууд арьсны эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Архи тамхи нь биеийн дархлааг муутгадаг тул арьс эрүүлжихэд саад болно. Мөн ус ууснаар бодисын солилцоо эрчимжиж, цайрах процесс хурдасна.

+ Эсвэл… Зүгээр л зөнгөөр нь орхих

Зун хичнээн борлосон ч өвөлдөө арьс тань хэвийн болчихдогийг та анзаарсан уу? Арьс өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх шидтэй байдаг. Тиймээс сэтгэлээ зовоолгүй цаг хугацаанд даатгаад үлдээх нь магадгүй хамгийн шилдэг арга ч байж мэднэ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!