Хоолны жор

Амтат котлет хийх энгийн жор

Хөл хорионы өдрүүдээр ямар хоол хийж, хайртай дотны хүмүүсээ баярлуулах вэ хэмээн бодож сууна уу?

Хөл хорионы өдрүүдээр ямар хоол хийж, хайртай дотны хүмүүсээ баярлуулах вэ хэмээн бодож сууна уу? Тэгвэл та бүхэнд уламжлалт жороор бэлтгэсэн мөртлөө арааны шүлс асгарам шүүслэг, зөөлөн, амттай котлет хийх аргыг хүргэж байна.

ОРЦ:
Үхрийн татсан мах – 1 кг
Талхны үртэс – 2 атга
Майонез – 2 халбага
Өндөг – 1ш
Сонгино – 1ш
Сармис – 2-3 хумс
Гурил
Давс, перец – хүссэнээрээ

Хийх арга
Сармис, сонгиноо жижиглэж татсан махтайгаа холино. Сармисыг ногоо үрэгчинд үрэх, эсвэл няцлаад хийж болно. Дараа нь давс, перец болон нэг өндөг, майонезаа хийнэ.

Дээр нь талхны үртэс юм уу эрдэнэшишийн гурил хийгээрэй. Хэрэв танд амуу будаа байвал бүр сайн, учир нь түүнийг хийснээр мах илүү шүүслэг, зөөлөн болдог.

Одоо бүх орцыг сайтар хутган хольж, жигд тараах үлдлээ.

Хайруулын тавгаа халаагаад өөрийн хэрэглэдэг тосоо хийгээрэй. Тэгэхдээ хэт ихийг хийж болохгүй.

Амталсан махнаас тасдаж аваад эхлээд бөөрөнхий, дараа нь зууван хэлбэрт оруулан алгаараа хавтгайлна. Тосонд хайрч байхад котлет тэлж зузаардаг тул махыг нимгэлэхээс бүү эмээгээрэй.

Дараа нь махаа гурилаар бүрээд тогоондоо хийж ширүүн гал дээр хайрна. Мах шаржигнуур бүрхүүлтэй болж, өнгө нь цайвар бор болох үед хүнсний цаас дэвссэн листэн дээр гаргана. Шарах шүүгээндээ хийгээд 170 хэмд 5-10 градус жигнэнэ.

Мөн та шарах шүүгээнд хийлгүйгээр зөвхөн хайраад гаргаж болно. Үүний тулд ердөө галаа багасгах хэрэгтэй.

Ингээд котлет бэлэн боллоо.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!