Гэр ахуй

Одооноос эхлээд сонгины хальсыг битгий хаяарай. Сонгины хальсны хандыг цэр ховхлох, туулгах, шээсээр хөөхөд болон саажилтанд ашиглаж болно

Тогтмол хоолой өвдөх

  • Сонгины хальсыг усанд хийж буцалгаад бага зэрэг хөргөснийхөө дараа хоолойгоо зайлна.
  • Хамар битүүрэх (харшил болон ханиад) – 4 хоолны халбага усанд сонгины хальсыг буцалгаж, ууранд 3-5 минутын турш амьсгална.

Ханиалгах

  • 2 хоолны халбага сонгины хальсыг 2 стакантай усны хамт 15 минут буцалгаж, шингэнийг нь шүүж авна.
  • Бэлэн болсон шингэнээс өдөрт 3 удаа буюу 1/4 аягаар хооллох бүртээ 30 минутын өмнө ууна.

Судас бүдүүрэх

  • 2 хоолны халбага хэрчсэн сонгины хальсыг 100 мл согтууруулах ундаанд хийнэ.
  • 7 хоног байлгана.
  • Шингэнийг шүүж авч, өдөрт 3 удаа буюу хооллохоос 30 минутын өмнө асуудалтай хэсэгт 20 дуслыг дусаана.
  • Эсвэл 2 хоолны халбага сонгины хальсыг 400 мл усанд хийж буцалгаад 6 цаг хөргөж байлгана.
  • Дараа нь шингэнийг шүүж аваад хооллохоос 30 минутын өмнө буюу өдөрт 3 удаа ууна. 7-10 өдөр ингэж уувал илүү үр дүнд хүрнэ.
  • Дунд нь хэдэн 7 хоног завсарлаад үргэлжлүүлнэ.

Бөөр болон давсаг өвдөх

3 цайны халбага буталсан сонгины хальсыг 2 аяга буцалсан усанд 30 минутын турш хандална.

Цочмог циститийн үед хандалсан шингэнээс 50 мл хэмжээтэйг өдөрт 2 удаа буюу 3-5 хоногийн турш ууна. Харин архаг цистит бол 10 өдрийн турш өдөрт 3-4 удаа 2 хоолны халбагыг уугаарай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!