Шар мэдээ

74 ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН ЗААВАРЧИЛГАА

Нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх 74 төрлийн зөвшөөрлийн үйлчилгээг 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн цахимжуулах Нийслэлийн Засаг даргын A/987 тоот захирамж батлагдсан.

Үүнтэй холбогдуулан худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагууд нийслэлийн ulaanbaatar.mn цахим хуудасны үйлчилгээ эрхлэх бүртгэл /https://service.ulaanbaatar.mn/home/ цэсэнд хандаж мэдээллээ үнэн зөв бүртгүүлэн бүртгэлийн хуудас авснаар бизнесийн үйл ажиллагаагаа чөлөөтэй эхлүүлэх боломж бүрдэж байна.

Энэхүү шийдвэр гарснаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 18,664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цаашид тусгай зөвшөөрөл авах, жил бүр дүүргийн Засаг даргын Тамгын газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж байна.

Өмнө нь бизнес эрхлэгчид үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахдаа төрийн 5 байгууллагад хандан 9-12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 2-3 гэрээ хийж, дунджаар 14-30 хоногийг зарцуулдаг байсан уламжлалт тогтолцоог халсан.

Дээрх үйлчилгээ эрхлэх бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйлээ Нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн лавлах 1800-1200 утсанд холбогдон авна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!