Хоолны жор

Машиндсан мах болон талх ашиглан хамгийн амттай хоол хийх жор сураад аваарай

Уг хоолыг хүн болгоны гэрт байдаг энгийн талхаар хийх бөгөөд ямар нэгэн тансаг бүтээгдэхүүн ашиглагдахгүй гэдгээрээ онцлогтой. Мөн цагийн дотор бэлэн идэхэд бэлэн болно.

Орц:

  1. Талх
  2. Сүү – 150мл
  3. Машиндсан мах – 300гр
  4. Сонгино
  5. Өндөг – 4ш
  6. Бяслаг(үрж жижиглэсэн)
  7. Перец
  8. Давс

Хийх арга:

  • Том аяганд мах, хэрчсэн сонгино, давс, перец хийж сайтар холино.
  • Талхаа дунд зэрэг зүсээд сүүнд дүрж норгоод жигнэх төмөр тавган дээр өрж тавина.
  • Амталсан махаа талхан дээр тэнцүү тарааж тавина.

  • Өөр нэг аяганд өндөг, сүү, давс хийж сайтар хутгана.
  • Ингээд хутгасан өндгөө махан дээр асгаж зууханд хийнэ.
  • 180°c халуунд 30-35мин жигнэнэ.
  • Жигнэж дууссаны дараа хоолоо гаргаж ирээд жижиглэсэн бяслагаа дээр нь цацаж ахиад 5-7мин жигнэнэ.

Идэхэд бэлэн боллоо

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!