Амьдрал

Хэрвээ та хурхирдаг бол өнөөдрөөс эхлээд доорх аргуудыг туршаад үзээрэй!

Хурхирдаг хүн ч яахав хурхирсан хурхираагүй нам унтаж л байдаг. Харин ийм хүний хажууд унтах гэж шөнө бүр үйлээ үздэг хүмүүс л хэцүү юм. Хайртай хүн тань таны хурхиралтаас залхан өөр өрөөнд тусдаа унтахаар шийдээд байгаа бол өнөөдрөөс эхлээд доорх аргуудыг хэрэгжүүлээд нэг үзээрэй. Эдгээр 6 аргаас аль нэг нь үр дүнтэй байх болно гэдэгт итгэлтэй байна.

Хэрвээ та хурхирдаг бол өнөөдрөөс эхлээд доорх аргуудыг туршаад үзээрэй!

1. Унтах байрлал

Толгой болон хүзүүгээ үл ялиг өндөрлөж унтсанаар хурхирах нь багасдаг гэнэ. Хэрэв та дээшээ харж унтдаг бол хажуу тийшээгээ харж унтахыг зөвлөе.

2. Дэр

Зарим тохиолдолд тоос татдаг дэр хэрэглэснээр хачиг үүсэх таатай нөхцлийг бүрдүүлэн улмаар харшил үүсгэж хурхирахад хүргэдэг байна. Үүнээс сэргийлэхийн тулд дэрээ жилд 2 удаа сольж байх хэрэгтэй.

3. Согтууруулах ундаа

Хэрэв та шөнөжин хурхирахыг хүсэхгүй байгаа л бол унтахаасаа 2 цагийн өмнө согтууруулах ундаа уухгүй байх хэрэгтэй шүү. Амраах үйлдэлтэй согтууруулах ундаа нь таны хоолойны булчинг хэтэрхий ихээр амрааж таныг өөрийн эрхгүй л хурхирахад хүргэдэг байна.

4. Үлээвэр хөгжим

Австралийн уугуул иргэдийн дунд түгээмэл тоглогддог үлээвэр хөгжмийг өдөрт 25 минут тоглосноор хурхирах нь хамаагүй багасдаг гэсэн судалгаа бий.

5. Дуу

Хэрэв танд үлээвэр хөгжим тоглох авьяас байхгүй бол “ма ма ма”, “фа фа фа”, “ла ла ла” гэхчилэн доод өнгөнөөс эхлэн дээд өнгө хүртэл дуулаарай. Ингэж дуулсанаар хурхирах магадлал нэлээдгүй хувиар буурдаг нь батлагдаад байна.

6. Биеийн жин

Эмч нарын судалсанаар жингийн илүүдэлтэй байх нь шөнө хурхирах нөхцөл болдог ажээ. Ийм учраас дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллож зохистой жиндээ хүрээрэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!