Эрүүл мэнд

Цэвэршилтийн шинж тэмдэг, илүүдэл жин, хаван, гэдэс дүүрэх гэх мэт таагүй мэдрэмжүүдийг арилгах цай

Энэ цай нь хаван, цэвэршилтийн шинж тэмдгийг хурдан арилгах, элэгний үйл ажиллагааг сайжруулах, арьсыг залуужуулахас гадна хоолны дуршил бууруулдаг тул жин хасахад туслах болно.

Гоньдийн ашигтай шинж чанаруудыг эртний Ром, Грекчүүд маш сайн мэддэг байжээ. Грекийн дайчид түүнийг эмчилгээний зорилгоор ашигладаг байсан тул эзэн хаан Их Карл их хэмжээний гоньд ургуулахыг хүртэл тушааж байжээ. Одоо үүнийг гал тогоонд ихэвчлэн ашиглах болсон, ялангуяа Италийн сүмс, испани хоолны газруудын гол нэрийн орц юм.

Гоньдийн навчаар хийсэн цай нь гаатай хамт спазмолитик хүчтэй бодис үүсгэдэг бөгөөд энэ нь гуурсан хоолойн багтраа, ханиалгыг эмчлэхэд тохиромжтой. Мөн үүнд сарын тэмдэг, цэвэршилтийн үеэр эмэгтэйчүүдэд дааврын зохицуулалтыг дэмжих байгалийн эстроген агуулдаг.

Гоньд бол арьс, нүдний хараатай холбоотой А аминдэмийн чухал эх үүсвэр бөгөөд үүнээс гадна мэдрэлийн үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой кали бөгөөд ясанд кальци шингээх гол бүрэлдэхүүн хэсэг болох магни гээд маш олон ашигтай зүйл агуулж байдаг. Тиймээс өдөр тутамдаа хоол хийхдээ амтлагч болгон ашиглаж болно.

Шар багваахай цэцгийн үндэс, гоньдны үр, хонгорзул цэцгийн үр нэмсэн ногоон цай нь хамгийн ашигтай. Энэ нь хаван, цэвэршилтийн шинж тэмдгийг хурдан арилгах, элэгний үйл ажиллагааг сайжруулах, арьсыг залуужуулах, хоолны дуршил буурах, хурдан турахад туслах, сэтгэл санааг сайжруулахад тусалдаг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!