Хоолны жор

Арааны шүлс асгаруулам, амтат котлет хийх жороо сураад аваарай

Амралтын өдрөөр ямар хоол хийж, хайртай дотны хүмүүсээ баярлуулах, уламжлалт жороор бэлтгэсэн мөртлөө арааны шүлс асгарам шүүслэг, зөөлөн, амттай котлет хийх аргыг хүргэж байна

ОРЦ:

  1. Үхрийн мах – 200гр
  2. Гахайн мах – 300гр
  3. Сонгино – 1ш
  4. Төмс – 2ш
  5. Өндөг – 2ш
  6. Сармис – 3 хумс
  7. Сүү – хагас аяга
  8. Цагаан талх – 3 зүсэм
  9. Давс, перец
  10. Цөцгий – 200мл

 

Бэлтгэх арга:

  • Махаа машиндаж давс, перец болон өөрийн хүссэн амтлагчаа хийнэ.
  • Талхаа сүүнд дүрж махандаа жижиглэн хийнэ.
  • Төмсөө нухаж бэлтгэнэ.
  • Өндөг, сармис, нухсан төмсөө махандаа хийнэ.

  • Бэлтгэсэн махаа хөргөгчинд 1 цаг байлгаж биежүүлнэ.
  • Махаа бөөрөнхийлж илгэн цаас эсвэл тугалган цаасан дээр тавина.
  • 180°c халуунд 40 минут болгоно
  • Идэхэд бэлэн боллоо

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!