Гоо сайхан

Идсэн тарвасныхаа хальсыг нь бүү хаяарай. Түүгээр нүүрээ арчих мөс хийгээрэй

Энэ хальсанд асар их витамин эрдэс бодис агуулагдаж байдаг. Хальснуудаа угаачихаарай. Тэгээд төмс арилгагчаар идэж дуусгасан тарвасныхаа хальсыг нимгэн нимгэн зүсээд аваарай. Бүүр гадна талын ногоон хальсыг хаяарай!
Зүсэж авснуудаа шүүс шахагчаар шахаад шүүсийг нь гаргаад аваарай. Гаргаж авсан шүүсээ хөлдөөгчиндөө хөлдөөгөөд л боллоо. Дээрээс нь лемоны шүүс нэмж болно.
Та сэвх толбо ихтэй бол лемоныг хальсалж байгаад шүүс шахагчаараа шүүсийг нь шахаад холиорой!
Хавтгайдуу саванд шахаж гаргасан шүүсээ хийж хөлдөөгөөд нүүрээ арчих хэмжээгээр дөрвөлжин зүсээд уутанд хийгээд оройдоо (7 хоногт 2 удаа) нүүрээ арчаарай. 10 аас 15 минутын дотор мөсөөрөө арчаад хатаагаад нүүрээ угааж дуусгаарай. 5 минут орчим мөсөөр арчина. Нүүр бүрэн чийгшиж нүхжилт арилж арьс чангарч өгнө. Маргааш нь арьс тань зүгээр л шаазан мэт гөлийгөөд гялалзах болно.


Тарвасны мөсөөр нүүрээ арчсан оройдоо тэжээлийн тос сайн түрхээрэй!
Энийг миксэр буюу холигчоор хийж болдог ч нүүр арчих явцад тарвасны бүхэл хэсэг хувцсан дээр унаад завааруулаад хэцүү байдаг талтай.
Тарвасны хальсаар ингэж нүүр арчдаг мөс хийхээс гадна энэ тарвасны хальсаар шүүс шахахдаа ч ногоо жимстэйгээ хамт холиод шахаж ууж болно шүү! Жишээлэхэд хүрэн манжинг дангаар нь шахаж уух боломжгүй өтгөн бдаг тул тарвасны хальсыг хамт шахаад уухад маш гоё амттай шүүс гардаг.
Тарвасны хальс маань тэр чигээрээ эрдэс амин дэм байдаг юм!

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!