Амьдрал

Коронавирус тусаагүй болон тусаад эдгэсэн ч цаашид байнга мөрдөж байх ёстой зүйлс

Дэлхий нийтээрэй бид амны хаалтыг өдөр тутамдаа хэрэглэж сурч байна. Тэгвэл халдварын тархалт яагаад зогсохгүй байна вэ? Таны хэнэггүй зан бусдыг аюулд хүргэж байгаа юм биш виз. Хэдийгээр таньд өвчний шинж тэмдэг илрээгүй ч та тээгч байх магадлалтай. Иймд та дараах зөвөлгөөнүүдийг хэрэгжүүлж зуршил болгоорой.

1. Хүнсээ цуглуулахдаа бээлий өмсөх

Халдвар тархах том шалтгааны нэг бол хүнсээ цуглуулах үедээ үйлчлүүлэгчид бээлий өмсдөггүй. Учир нь хүнс авах гэж байгаа хүмүүс бүтээгдэхүүнийг авахгүй боловч заавал барьж хүрч үздэг байна. Мөн супермаркетын үүдний бариул, сагс, түрдэг тэрэгт олон хүмүүс гараараа хүрч байгаа болохоор халдвар тархах маш өндөр эрсдэлтэй юм. Иймд та нэг удаагийн бээлий, даавуун бээлий, ажлын бээлий, савхин бээлийтэй (савхин бээлийтэй бол заавал гар ариутгагч давхар цацах) байх ёстой.

2. Авсан хүнсээ ариутгагч бодисоор цэвэрлэх

Ихэнх бүтээгдэхүүн цаасан, пластик савалгаатай болохоор халдвар тогтсон байх өндөр магадлалтай. Авсан хүнсээ та ариутгагч бодисоор заавал цэвэрлэж байгаарай. Жишээ нь: Спирт, гар уриутгагч, хүнсний содоор цэвэрлэх боломжтой.

3. Гараа байнга ариутгах

Хэрвээ та гэрээсээ өөр газарт байгаа бол гараа 3 цаг тутамд ариутгаж байх хэрэгтэй. Учир нь хүмүүс нүүрэндээ өөрийн мэдэлгүй хүрч байдаг болохоор халдвар авах өндөр магадлалтай байдаг. Ялангуяа бие засах, хоол идэх, хүнтэй уулзах, үйлчилгээний газар орох үедээ байнга гараа ариутгаж байгаарай.

4. Дархлаа дэмжих витамин хэрэглэх

Та мэдээж хоол хүнсээр дархлаагаа дэмжиж болно. Гэхдээ зардал бодосноос их гардаг учир дархлаа дэмжих витамин C, D хэрэглэхийг зөвлөж байна. Олон хүмүүс нарийн ногоо, жимс хэрэглэвэл дархлаа сайн дэмждэг гэж хэлдэг боловч нарийн ногоо, жимс хэт их хэрэглэвэл мөөгөнцөр, шимэгчтэй болох бүр цаашлаад харшилтай болдог байна. Иймд та зардлаа хэмнэж витамин хэрэглэж хэвшээрэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!