Гоо сайхан

Хэдхэн хоногт жин нэмчхээд байна уу? Үүний шалтгаан нь

Өдрөөс өдөрт жин нэмэх нь хоолоо хасаж шууд л дэглэмд ороорой гэсэн үг биш юм. Харин юунаас үүдэлтэйг тунгаан бодож эргэцүүлэх хэрэгтэй юм.

Та саяхан дасгал хийсэн

Хүн спортоор хичээллэж дасгал хийх үед хүний бие гликоген өөртөө хадгалж эхэлдэг байна. Булчин ажиллах явцад гликоген устай нэгдэж булчинд энерги дамжуулдаг. Мэдээж булчинд байгаа ус таны биед хэдэн кг нэмэх болно.

Сард нэг удаа ирдэг найз

Таны сарын тэмдэг ирэхэд 2-3кг нэмдэг үү? Энэ нь энгийн үзэгдэл бөгөөд гормоны өөрчлөлт, гэдэс дүүрэх, магни дутагдах гэх мэт зүйлүүдээс үүдэлтэй байдаг бөгөөд хэд хоногийн дараа гэхэд буцаад хэвэндээ орох болно.

Өмнөхөөсөө илүү их хоол идсэн

Хүн хоол идсэний дараа нийтдээ 2-5 өдрийн дотор биендээ шингээдэг бөгөөд та саяхан их хэмжээгээр идсэн бол энэ шалтгаан нь бололтой.

Та өдөрт өөр өөр цагт жингээ хэмждэг

Ихэнхдээ, өглөө хэмжсэн жин оройныхоос бага байдаг. Учир нь хүн шөнийн цагаар хөлөрч их хэмжээгээр ус алддаг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!