Хоолны жор

Өдөр болгон шөл, устай хоол хэрэглэхийн гайхамшигт үр дүн

Ганц аяга шөл уухад л хэрэгтэй амин дэмээ авна. Хийхэд хурдан, ажиллагаа шаардахгүй бас дээр нь биед хурдан шингэдэг.

Даарсан үед хурдан дулаацуулна

Гэртээ даарч орж ирсэн үедээ халуун шөл хийж уувал хурдан дулаацаж хажуугаар нь хэрэгтэй амин дэмээ нөхчихнө.

Өдөрт авах шингэний хэмжээг нөхнө

Аяга шөл уухад л өдөрт авах шингэний хэмжээг дорно нөхчихнө, тэр тусмаа өвлийн улиралд шөл сайн ууж байх хэрэгтэй. Учир нь өвөл бид бараг халууцдаггүй учраас өдөрт авах шингэний хэмжээг үл тоож эхэлдэг байна.

Шилдэг спорт ундаа

Шөл нь спорт ундаатай харьцуулахад илүү тэжээллэг, олон химийн найрлага ороогүй байдаг.

Ногоонд дургүй хүүхдүүдэд ногоо идүүлэх шилдэг арга

Судалгаагаар дөрвөн долоо хоногийн турш хэсэг хүүхдүүдэд 7 төрлийн ногоотой шөл өгөхөд ногоонд дуртай болж бусад шөл идээгүй хүүхдүүд яг хэвээрээ ногоонд дургүй байсан байна.

Ханиадтай үед сайн эм болно

Мэдээж шөл уугаад шууд эдгэрэхгүй ч өвчнийг нь намдааж, хурдан эдгэрэхэд тус болно.

Ногоонд агуулагддаг витаминыг өөртөө сайн шингээсэн байдаг.

Ногоон, улбар шар, улаан өнгийн ногоонд Б-Комплекс, А, Ц, К гэх мэт витаминууд агуулагддаг учраас шөл хийж байхдаа орцонд нь хэрэглээрэй.

Жингээ барихад ач тустай

Судалгаагаар шөл сайн иддэг хүмүүс нь иддэггүй хүмүүсээс илүү жин багатай байдаг гэсэн дүгнэлт гаржээ. Шөл нь калор багатай ба хурдан цатгадаг байна. Өдөр болгон шөл хэрэглэх нь өдөрт авах калорын хэмжээг багасгана.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!