Гоо сайхан

Хөлдөө иллэг хийж байвал царайны өнгө гэрэлтэж, билэг оюун ухаан балрахгүй хэмээжээ

Хөлийн улны бүх цэгийг харвал хүний бүх эрхтэн тогтолцоо бүгд оршдогоороо нэн гайхалтай юм.

Цэг гэдэг нь төрсөн цагаас өөрийн бие махбодод байрласан тодорхой хүчийг агуулсан хонхор цэг юм. Дотоод эрхтэн болон мэдрэл, оюун санаа, цусны эргэлт зэрэгт гаж нөлөө гарвал цэг нь аюултай дохио үүсгэдэг. Эдгээр цэгийг анагаах ухаанд маш эртнээс нээж мэдсэн бөгөөд хүний хөлийн улаар эрүүл мэндийн ерөнхий байдлыг тодорхойлж болно гэж үздэг.

Хүний мутарт нэмэх, хасах цэнэг оршдог учир өөрийн гараар өөртөө, гэр бүлдээ иллэг хийх нь хамгийн сайн байдаг. Өвчтэй, сэтгэл санаа тавгүй хүнээр иллэг хийлгэх нь хортой байдаг.

Дорно дахины анагаах ухаанд хүний хөлийн тавхай дээр байдаг биологийн идэвхит цэг нь насан турш өөрчлөгддөггүй учир эдгээрийг идэвхжүүлснээр:

Нүдний гал буурахгүй, нуруунд бөгтөр орохгүй, царайны өнгө гэрэлтэж, билэг оюун ухаан балрахгүй хэмээсэн байдаг.

ДэЖангум Солонгос, Япон, Хятад зэрэг хүн ам нь өндөр наслалттай орнуудын эрүүл мэндийн гол нууц нь хөлийн тавхайдаа иллэг хийхэд оршдог. Азийн олон оронд орой болгон унтахын өмнө хөлөө усанд дүрж, хөлдөө иллэг хийж, биеэ амраадаг байна.

Эх сурвалж: Home Massage -Гэртээ Иллэг хийцгээе

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!