Эрүүл мэнд

Хэрхэн толгойн өвдөлтөө эмгүйгээр намдаах вэ?

Толгой өвдөн зовиурлах үед ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэлгүйгээр өвчнөөс ангижрах хялбар зөвлөгөөг хүргэж байна.

Нэн ялангуяа хүний гар болон хөлийн уланд мэдрэлийн маш олон цэг байдаг учраас тодорхой цэгүүдэд дарах байдлаар эрүүл мэнддээ анхаарч, өвчнийг түргэн хугацаанд илааршуулж болдог.

Хөлийн уландаа унтахаас өмнө иллэг хийх нь мэдрэлийн системийг амрааж, бэлгийн дур хүслийг хүртэл нэмэгдүүлэх тустай. Мөн хүний биеийн ерөнхий тэнцвэрийг хадгалж, цусны эргэлтийг сайжруулж, жирэмсэн үед хавагнахгүй байхад эерэг нөлөөтэй болно.

Хөлийн эрхийн хуруунд иллэг хийж, дарах нь уушиг, тархины эрүүл мэндэд тустай ба эрхий, чигчий хуруунаас бусад хуруунуудад иллэг хийх нь шүдний өвчинг анагаадаг.

Энэхүү аргыг шинжлэх ухааны үүднээс “биологийн идэвхтэй цэгүүд дээр иллэг хийх” гэж нэрлэдэг ажээ. Хамгийн түрүүнд та тухтай төдийгүй амарч болох байрлалд бэлтгээрэй. Энэхүү иллэг нь тийм ч удаан хугацааг шаардахгүй бөгөөд 4-5 секунд байхад л хангалттай. Хөнгөн дарах эсвэл тойрог хэлбэрээр массаж хийгээрэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!