Эрүүл мэнд

Хэрхэн 1 цэг дээр дараад элэгний үйл ажиллагааг сайжруулах вэ?

Бидний биед хэчнээн хорт бодис орсон ч гэлээ элэг бүгдийг цэвэрлэх үүрэгтэй.Элэг шиг олон талт ажиллагаа бүхий эрхтэн бидний биед байхгүй бөгөөд маш том лаборатори юм.

Элэгний үндсэн үүргүүдийг товчлон дурдвал:

Цэвэрлэх – эм, бодисын солилцооны эцсийн бүтээгдхүүн, янз бүрийн хор болон архи, согтууруулах ундааг таны биеэс цэвэрлэж хоргүйжүүлнэ.

Нийлэгжүүлэх – цус бүлэгнэлтийн хүчин зүйлс болон уураг (альбумин) нийлэгжүүлнэ.

Агуулах –эрдэс бодис, витамин, сахарыг хадгална. Эдгээрийг шаардлагатай цаг үед нь цус руу гаргаж энергийг үйлдвэрлэнэ.

Хувиргах – идсэн хоол хүнсний шимт бодисыг уураг болгон хувиргаж булчинг тань хєдлєхєд тусална.

Бодисын солилцоог зохицуулах – элэг нүүрс ус, өөх тос, уураг, витамин, даавар, фермент, эрдэс бодисын солилцоонд идэвхитэй оролцож зохицуулна.

Будагч бодисын солилцоонд оролцох– Цусны задралаас үүсдэг билирубиныг шүүрэх, холбох, ялгаруулах үйл ажиллагааг явуулдаг ганц эрхтэн юм. Иймээс бидний шээс шар, баас бор өнгөтэй гардаг. Энэ солилцоо алдагдвал арьс салс шарлаж, шээсний өнгө өтгөрч, баасны өнгө цайрдаг.

Цөс үүсгэх– цөсний хүчлийн тусламжтайгаар өөх тосыг задалж А, D, E, K аминдэмүүдийг зохицуулж илүүг нөөцлөнө.

Харин өдөр тутамдаа хөлийн тавхайд орших элэгний био идэвхит талбай дээрээ иллэг хийж, элэгний эрүүл байдлыг хадгалж хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж байх хэрэгтэй.

Эрхтэн бүр өөрийн тухайлсан 5 махбодьтой байдаг. Элэгний био идэвхит цэг дээрээ дарж, модон махбодио дэмжиж, элэгээ хайрлаж байгаарай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!