Гэр бүл

Урьд шөнө эхнэртэйгээ маргалдаад нилээд таагvй орондоо орлоо. Эхнэр ч уурлаад тусдаа унтана гээд хаалгаа хаачихлаа

Урьд шөнө эхнэртэйгээ маргалдаад нилээд таагvй орондоо орлоо. Эхнэр ч уурлаад тусдаа унтана гээд хаалгаа хаачихлаа. Би ч мөчөөгөө өгөхгvй угаасаа миний зөв гэж бодсоор зочны өрөөндөө ор засаад гэрлээ унтраагаад унтах гэсэн нойр хvрдэггvй шvv. Дэмий баахан юм бодлоо. Тэртээ тэргvй л энэ насаараа хамт байж амьдралыг туулах юм байж би яах гэж тийм хорон vг амнаасаа гаргадаг байнаа гэж өөрийгөө буруутгав. Очоод уучлал гуйя гэхээр бас нэг л болж өгдөггүйэ. Бид хоёр гэрлээд нилээн хэдэн жил болсон. Хоёр хөөрхөн vртэй. Ийм том насанд хvрчихээд өөрийгөө хvvхэд шиг тэнэглэж байгаагаа гэнэт ухаарав. Дvvрсэн хэрэг, ямар ч байсан очоод уучлалт гуйя даа гээд унтлагын өрөөнд орсон тэр минь аль хэдийн унтчихаж. Хажуугаар нь сэмээрхэн орсон чинь намайг бас сэмээрхэн тэврээд байнаа хэхэ. Би тэгээд чихэнд нь намайгаа уучлаарай гэсэн намайг ч гэсэн гээд унтаад өглөө. Хvн гэдэг ухаантай юм болов уу гэхээр жижигхэн зvйлээс маргалдаж, нэг нэгэндээ дэмий шаралхан хайртай хvндээ бvр ч буулт хийхгvй хувиа хичээсэн улс шvv.
Тиймэээс над шиг аль хэдийн гэрлээд vр хvvхэдтэй болчихоод эхнэрээсээ тvрvvлж уучлалт ч гуйж чаддаггvй амнаас нь алт уначих гээд байгаа эрчvvддээ хэлье: ” эмэгтэй хvнийг ойлгох хэрэггvй, зvгээр л хайрлачих, угаасаа ойлгогдохгvй хvмvvc хэхэ. Гэхдээ эхнэр минь дэргэд байхгvй vед бид ямар хоосон болдог билээ. Хэрvvл маргааны эвлэрэлийн санаачлагыг ч гэсэн эрчvvдээ, хэдvvлэээ санаачилж байя!” Урьд шөнө сэтгэл амраад хичнээн сайхан амраваа! Хэдэн өдөр уурлаж бухимдаж тусдаа унтаж бөөн юм болж байхаар гялс галыг намжаагаад УУЧЛААРАЙ ХАЙРТ МИНЬ гэж хэлэх зоригтой, бас ухаантай байя.
Эх Сурвалж: Амьдрах урлаг

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!