Амьдрал

Гэрээ нөхцөлд хүнсний ногоогоо хөлдөөж хадгалах арга

Хүрэн манжин

Бүхлээр нь чанаад, хөргөөд, хальслаад, цагриглан хэрчээд уутанд хийж амсрыг нь наагаад хөлдөөнө.

Сонгино

Арилгаад хэрчээд уутлаад хөлдөөнө.

Лууван

Луувангаа арилгаад угаагаад хэрчээд хөлдөөнө.

Цагаан цэцэгт байцаа

Брокли шиг цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.

Эрдэнэ шиш

Эрдэнэ шишээ хальслаад утаснуудыг авч хаяаад үрнүүдийг тойруулан зүсч аваад уутанд хийн хөлдөөж хадгална.

Брокли

Цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.

 

Чинжүү

Чинжүүний дээд хэсгийг аваад үрийг ухаж гаргаад савхан хэлбэртэй хэрчиж хөлдөөнө.

Хулуу

Хулууны хатуу гадаргын хальсыг төмс ногоо арилгагчаар арилгаад үртэй хэсгийг ухаж хаяад жижиглэн хэрчиж зууханд эсвэл жигнэж болгоод хөргөөд нухашлаад уутлан хөлдөөнө.

Бууцай

Бууцайгаа угаагаад хатаагаад уутлан хөлдөөнө.

Бор самар

Самраа угаагаад хатаахгүйгээр уутлаад хөлдөөнө. Идэх үедээ цахилгаан зууханд жаахан халааж гэсгээхэд шинээрээ байдаг.

Зөв бэлдээд, агаар оруулахгүй вакум орчин үүсгэн уутлаад байнгын хөлдүү байдалтай хадгалж чадвал ихэнх ногоог 8-10 сар хадгалж болно. Хөлдөөсөн ногоонуудаа нэг удаа хэрэглэхээр савлаж хадгалаад хөлдүү чигээр нь (гэсгээлгүйгээр) хоолондоо хийж хэрэглэнэ

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!