Мэдээ

Хамгийн амархан шаржигнуур тахианы жор

Энэ жор нь маш амархан тул таны өдөр тутмын хоолнуудын нэг байх болно гэдэгт итгэлтэй байна. Хачирт нь агшаасан будаа, шарсан төмс, нухсан төмс гээд өөрийн дураар сонгоорой. Хүн бүхэн энгийн жоронд дуртай байдаг. Энэ хоолонд ердөө 4 л орц хэрэгтэй. Тахианы махаа оруулаад шүү. Оливын тос байхгүй бол наранцэцгийн тосоор орлуулаарай.

Орц (порц 6 хүнд):

  1. 6ш тахианы гуя
  2. 2 амны халбага оливын тос
  3. Давс, перец (амталгаагаар)

Хийх дараалал:

  1. Тугалган цаасаар бүрсэн листэн дээр тахианы гуяыг өрж тавина. Өрөхдөө хооронд нь наалдуулахгүй, зайтай байх хэрэгтэй.
  2. Тосоор сайн бүрж түрхэнэ.
  3. Давс, перецээр амтална.
  4. Шарах шүүгээнд 200 хэмд 40 – 45 минут болгоно. Гуяны хэмжээ янз янз байдаг тул хамгийн томоос нь болсон эсэхийг шалгаж үзээрэй. Ингээд л хоол бэлэн боллоо. Ийм л амархан.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!