Хоолны жорЭрүүл мэнд

Эрүүл, амттай тарвасыг гаднаас нь хараад мэдэх 6 арга

Мэдээж бид хамгийн амттай, эрүүл тарвас авахыг хүсдэг. Гэвч тэр бүр амттай тарвас таарах нь ховор байдаг. Тэгвэл манай сайт та бүхэнд амттай тарвас сонгох 6 арга хүргэж байна.

1. Аль болох шар өнгөтэй тарвас сонгох

Хэрвээ та анзаарч байсан бол тарвасны зарим хэсэг шар өнгөтэй болсон байдаг. Энэ нь ургах явцдаа хөрсөнд хүрснээс болж шар өнгөтэй болдог ажээ. Хэсэг газартаа шар өнгөтэй болсон тарвас нь боловсорч гүйцсэн тарвас байдаг.

2. Бор толбо хайх

Хэрвээ та чихэрлэг амттай тарвас хайж байгаа бол бор толботойг сонгоорой. Учир нь шар дээр бор толботой байвал чихэрлэг байдаг.

3. Шүүслэг болон чихэрлэг тарвасыг хэрхэн ялгах вэ?

Хүн болгон өөр өөрийн сонирхолтой байдаг. Зарим хүмүүс шүүслэг тарвасанд дуртай байхад зарим нь чихэрлэг тарвасанд дуртай байдаг. Хэрвээ та шүүслэг тарвас хайж байгаа бол бусдаасаа том өндрийг сонгож аваарай. Харин чихэрлэг тарвас хайж байгаа бол дугуй хэлбэртэй шар өнгө дээр бор толботойг сонгож аваарай.

4. Дунд хэмжээтэй тарвас сонгоорой

Өөр нэг арга гэвэл дундаж хэмжээтэй тарвас сонгож байгаарай. Учир нь дундаж хэмжээтэй тарвас харагдаж байгаагаасаа илүү хүнд байдаг.

5. Иш нь хатсан байх

Иш нь хатсан тарвас сонгож авч байгаарай. Яагаад гэвэл гүйцэд боловсорсон тарвасын иш өөрөө салж хатдаг байна. Харин ногооноороо хатаагүй байгаа иш нь гүйцэд болоогүй байдаг байна.

6. Тогшиж үзэх

Тарвасыг тогшиход ойлт мэдрэгдэх ёстой бөгөөд гадаргуу нь хатуу бас өнгөлөг харагдана. Харин зөөлөн мэдрэмж ямар байхаас хамаарч болсон эсвэл муудаж байгаа гэж үздэг байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!