Амьдрал
Нүхэн жорлонгийн үмхий үнэрнээс салах маш хялбархан арга

10 литр хүйтэн усанд 300-400 грамм сода хийгээд уустал нь 15-20 минут орчим хутгаад жорлондоо хийх хэрэгтэй.
Мөн ийм хэмжээгээр найруулсан уусмалыг угаадасны нүхэнд ч хийх хэрэгтэй. Жилд 2-3-н удаа хийж болно.
Үнэр алга болохоос гадна маш сайн ариутгал болдог.
Сода бол шүлтний төрлийн химийн бодис тул хөрсөө, гүний усаа бодоод энэ аргыг олон удаа давтах хэрэггүй шүү.
Ийм юм хийж мэдэхгүй, чадахгүй хөрш айлууд, танил тал , ах дүү нартаа хэлээд заримдаа хийгээд өгөөрэй.