Эрүүл мэнд

Таныг хурдан хугацаанд нам унтуулах 7 шилдэг арга

Унтах үйл явц нь зүгээр нэг амрахын тулд биш юм. Биеийн дархлаа, бодисын солилцоо, ой санамж сайжрах ашиг тустай юм. Мөн жин хасаж, зүрхний эрүүл мэнд сайжрахад тусалдаг байна. Тиймээс нойроо сайн авч байх нь танд хамгаас их туслах болно.

                       Цэргийн унтах аргыг туршиж үзээрэй

Хэрвээ та 2 минутын дотор унтмаар байвал энэ аргыг туршаад үзээрэй. Үүнд бага зэрэг туршлага шаардлагатай, гэхдээ үр дүн нь сайн байх болно. Энэ арга нь маш энгийн:

Амьсгалаа тайван авч , амьсгалаа гаргахдаа биеийн бүх булчингуудаа суллана, хөл, гар, нурууны үе, нүүрний булчингаа хүртэл суллана. Өөрийн бодлоо цэгцэлж, тайван амьсгалж амар тайвныг мэдрээрэй. Хэрвээ энэ арга нэг л болж өгөхгүй байвал юу ч битгий бод гэдэг үгийг давтаж хэлээрэй.

                                 Жинтэй хөнжил нөмрөх

Жинтэй хөнжил нь зөвхөн тухтай байх төдийгүй хүний сэтгэл санааг тайвшруулж, нойрны дааврын түвшинг нэмэгдүүлдэг. Мөн таныг хурдан унтуулахаас гадна чанартай нойрсоход тусалдаг байна.

                                    Төсөөллөө ашиглах

Сэтгэл зүйч Dr. Steve Orma-ийн хэлснээр хүн унтахаасаа өмнө амар тайван энгийн зүйлсийг төсөөлөх нь гүн нойрсоход тусалдаг. Нарийн зүйлсийн талаар биш амар амгалан газар байна гэж төсөөлж, юу өмссөнөө, юу мэдэрч буйгаа төсөөл. Энэ аргыг өдөр бүр унтталаа туршаад үзээрэй.

                                 Өөрийгөө тайвшруул

Хэрвээ та гүн нойрсож чадахгүй байгаад байвал энэ аргыг туршаад үзээрэй. Та толгойноосоо эхлэн хөл хүртэлх булчингаа нэг нэгээр нь чангалж дараа нь суллах хэрэгтэй. Үүнийг өөрийгөө унтах хүртлээ хийгээрэй.

                             4-7-8 аргыг туршаад үзээрэй

Энэ аргыг Dr. Andrew Weil гэдэг хүн гаргаж ирсэн бөгөөд иогийн амьсгалын дасгалаас санаа авсан. Энэ нь бид амьсгалаа удирдаж улмаар бүх биеийг гүн тайвшруулдаг. 4 секунд амьсгалаа хамраараа авч 7 секунд бариад амаараа гаргахдаа 8 секунд зарцуулаарай. Унтах хүртлээ уг аргыг дахин давтаж болно.

                                              Бясалгал

49 нойргүйдэлтэй, нойрны асуудалтай хүмүүст 6 долоо хоногийн туршид бясалгал хийлгүүлж судалгаа хийсний үр дүнд тэд мэдэгдэхүйц сайжирч тэдний нойргүйдэл багасч, өдрийн цагаар ядрахаа больсон. Уг судалгааны үр дүнд бясалгал хийх нь хүнийг тайвшруулж стресс уур бухимдлаас ангижруулдаг болохыг баталсан. Мөн гүн нойрсоход маш их туслалцаа үзүүлдэг.

                                        Оймстойгоо унтах

Эхэндээ энэ нь сонин санагдаж магадгүй, гэхдээ та нойрны асуудалтай хэвээр байвал үүнийг туршаад үзэхэд гэмгүй. Судалгаагаар хэрвээ таны хөл хүйтэн байвал цусны эргэлт багасаж, тархинд сэрүүн байж, унтаж болохгүй гэх дохиог өгдөг байна. Харин тухтай дулаахан оймсыг өмссөнөөр таны тархинд унтах цаг боллоо хэмээх дохиог өгөх болно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!