Мэдээ
Өндөр настнууд сүү уухаас зайлсхийх хэрэгтэй
Насанд хүрсэн хүн өдөрт ойролцоогоор 200 гр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэсэн дүгнэлтэд оросын эрдэмтэд хүрчээ. Ийм хэмжээтэй сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөртөө хэрэглэснээр үхэлд хүргэх өвчин тусах эрсдэл багасдаг байна.
Харин энэ хэмжээг хэтрүүлэх, 400 граммаас илүүтэйг хэрэглэсэн тохиолдолд үр дүн муутайгаас гадна сөрөг үр дагаварт ч хүргэх эрсдэлтэй гэнэ.
Цэвэр сүүнээсээ илүүтэйгээр тараг, аарц, бяслаг зэрэг сүүнээс гаргаж авдаг бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зүйтэй аж. Учир нь цэвэр сүүнд их хэмжээгээр байдаг лактозыг хүмүүсийн бие организм харилцан адилгүй хүлээн авдаг байна.
Ялангуяа өндөр настнууд цэвэр сүү уухаас татгалзсан нь зөв гэдгийг орос судлаачид олж тогтоожээ.