Эрүүл мэнд

Өглөө бүр гурвалжин будаа идэж, элгээ цэвэрлэж болно

Гурвалжин будааг түүхийгээр нь тарганд хийж, өлөн элгэн дээрээ уувал бие цэвэрлэгдэж, жин хасдаг байна. Дээрээс нь нойр булчирхай болон элгэнд сайн нөлөө үзүүлдэг юм. Гэхдээ та түүхий гэдэг үгнээс битгий айгаарай.

Та гурвалжин будаагаа хэрэглэхийн өмнө дэвтээгээд хэрэглэхэд л хангалттай юм. Гурвалжин будаа түүхий байсан ч, болсноосоо дутуугүй сайхан амттай байдаг байна. Бүр илүү ч амттай санагдаж мэдэх юм шүү. Та заавал туршиж үзээрэй.

Ийм маягаар өглөөний цай уувал хэдэн долоо хоногийн дараанаас танд үр дүн нь мэдэгдэж, элэг болон бүхий л бие махбодь цэвэрлэгдэх юм. Ингээд өглөөний цайгаа хэрхэн хийхийг мэдэж авцгаая.

Хэрхэн бэлдэх вэ?

Танд дараах зүйлс хэрэг болно.

  • 2 халбага гурвалжин будаа
  • 200 гр тараг

Эхлээд та гурвалжин будаагаа угааж, хатаана. Үүнийгээ аяганд хийж, дээрээс нь таргаа хийгээрэй. Ингээд аягаа таглаж унтана. Харин маргааш өглөө нь таны шидэт өглөөний зоог идэхэд бэлэн болсон байх юм.

Ямар ач тустай вэ?

Энэ зоог салахын аргагүй амттай гэдэгт та бүрэн итгэж болно. Гэхдээ үл ялиг сул амттай санагдаж байвал гоньд, куркума нэмж хийж болох юм. Мөн самар, овъёос, гадил, алим болон зөгийн бал идэхэд буруудахгүй. Та энэ маягаар өглөө бүр хооллоод байвал хоёр долоо хоногийн дараа гэхэд элэг тань цэвэршиж, эрч хүчийг мэдрэх болно.

Жин хасах

Мөн таны илүүдэл өөхийг шатааж, гэдэс цэвэрлэх ашиг тустай ажээ.

Та дээрх аргыг заавал туршиж үзээрэй. Мөн хайртай дотны хүмүүстээ дамжуулаарай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!