Эрүүл мэнд

Өнгөрсөн зун Эрдэнэт хотод ээжийгээ эмнэлэгт сахиж байхдаа мундаг эмчээс авсан зөвлөгөөг хуваалцая

Өнгөрсөн зун Эрдэнэт хотод ээжийгээ нэгэн ачтай буянтай хувийн эмнэлэгт сахиж байхдаа, судас барьж бүх оношийг үнэн зөв хэлдэг, залуухан сайхан бүсгүй, мундаг эмчээс энэхүү зөвлөгөөг авсан юм. Ер нь миний толгой өвдөхөөрөө маш хүчтэй өвддөг л дөө. Энэ бол маш олон хүнд байдаг тархины судасны нарийсал гэх онош. Би багаасаа малгай өмсөх дургүй нөхөр байсан юм. Эрс тэс уур амьсгалтай манайх шиг оронд малгай өмсөж сурах нь чухал болохыг хожим л ухаарч сууна.

Эмчилгээг хийхийн тулд дараах зүйлсийг бэлдээрэй:

  • 1 кг самар ястай нь нунтаглаж,
  • 1 литр 40% архинд хольж,
  • 21 хоног харанхуй газар дарна.

Улмаар шүүж аваад өдөрт 15гр хоолны дараа өдрийн 3 удаа ууна.

Харин би өглөө оройдоо хоолны дараа 20 гр уудаг. Өдрийн цагт гадуур ажилтай үед гаргаад уух боломжгүй санагдсан. Намайг 3 сардаа нэг удаа энэхүү эмчилгээг хийж бай гэсэн. Самар амтагдсан энэхүү сархдыг хамгийн үнэтэй дарсаар ч зүйрлэхгүй мэт санагдсан юм.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!