Амьдрал

Үсийг тань маш хурдан ургуулах маск шэйрлээд аваарай

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Эмэгтэй хүнийг үс хамгийн ихээр чимж, үзэсгэлэнтэй харагдуулдаг. Тийм ч учраас охид бүсгүйчүүд маань эрүүл аргаар үсээ ургуулах аргыг үргэлж л хайж явдаг шүү дээ. Тэгвэл таны тэгтлээ хайгаад байгаа аргыг бид хүргэж байна. Үсийг гэмтээхгүйгээр, эрүүл аргаар богино хугацаанд ургуулах бүрэн боломжтой.

Орц:

  1. Гадил – 2 ширхэг
  2. Өндөгний шар – 1 ширхэг
  3. Нимбэгний шүүс – 1 халбага

Бэлтгэх дараалал

  • Гадилаа сэрээгээр нухаж бэлтгэнэ. Үүн дээрээ өндөгний шар болон нимбэгний шүүсээ хийж хутгаж зуурмаг бэлтгээрэй.
  • Үүнийгээ үсэндээ түрхэж, уутаар боогоорой. Гадуур нь ахин алчуураар орооно.
  • Нэг цаг хагасын дараа өөрийн хэрэглэдэг энгийн шампуниар угааж арилгаарай. Долоо хоногт 2-3 удаа энэ аргаар маск бэлтгэж, үсэндээ түрхээрэй.
  • Дээр дурдсан маск нь үс ургуулах үйлчилгээтэй бол танд үсний өнгийг сэргээж, эрүүлжүүлэх маскыг зааж өгье.

Орц:

  1. Жүржийн шүүс – 1 аяга
  2. Тараг – 1 аяга

Орцуудаа хольж бэлтгэнэ. Үүнийгээ үсэндээ түрхэж, 30 минутын дараа угааж арилгана. Долоо хоногт 2 удаа хэрэглээрэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!