Мэдээ

ЗУРХАЙН ОРДУУДАД ЯМАР ӨНГӨ АЗ АВЧИРДАГ ВЭ?

  1. Хонь

Энэ ордныхонд ягаан өнгө их ээлтэй. Тэдэнд энэ өнгө аз жаргал, амар тайван байдал гээд бүх сайхан энергийг өгнө. Тэд өөрсдөө их хүчтэй гал цогтой учраас ягаан өнгө түүнийг нь илүү бадраадаг.

  1. Үхэр

Энэ ордныхон их түргэн, зөрүүд зантай. Тэд их зоригтой шийдэмгий өөртөө итгэлтэй хүмүүс. Тэдний энэ занд хар өнгө яг тохирно.

  1. Ихэр

Энэ ордныхон их хувирамтгай сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс. Тэд амьдралын идэвхитэй үргэлж хөдөлмөрлөдөг хэзээ ч шантардаггүй хүмүүс. Тэдний энэ зан аашинд яг л алтан нарны цацраг шар өнгө их тохиромжтой.

  1. Мэлхий

Энэ ордныхон их тайван сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэдэнд сэтгэлийн амар тайванг эрхэмлэдэг болохоор цайвар цэнхэр өнгө тэдэнд амар тайванг бэлэглэнэ.

  1. Арслан

Энэ ордныхон их сайхан энергитэй хүмүүс байдаг. Тэдний хажууд байгаад л баймаар сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Тэдэнд орчин тойрон нь их нөлөө үзүүлдэг болохоор чернилэн ягаан өнгө тэдэнд сайхан мэдрэмж төрүүлнэ.

  1. Охин

Энэ ордныхон их шулуун шударга зантай. Өөрийнхөө үзэл бодлыг эрхэмлэдэггүй бусдыг л боддог. Тэд их сайн сонсогч байж чаддаг. Тэдэнд цайвар бүх өнгө тохирно.

  1. Жинлүүр

Энэ ордныхон их ойлгомжгүй, бухимдалтай зан чанартай хүмүүс. Тэдэнд ногоон өнгө их тохирно. Ногоон өнгө нь амар тайванг бэлэгддэг учраас энэ ордныхны бухимдалтай зан аашинд нөлөөлнө.

  1. Хилэнц

Энэ ордныхон их хайр татам хүмүүс байдаг. Тэд зөн совиндоо итгэдэг бөгөөд их амар тайван хүмүүс байдаг. Тэднийг улаан өнгө илүү гал цогтой болгож өгнө.

  1. Нум

Энэ ордныхон их сэтгэл гутралд өртдөг. Өөртөө итгэх итгэл муутай бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргаж чаддаггүй зориггүй хүмүүс. Тэдэнд бор өнгө өөртөө итгэх итгэл авчрах болно.

  1. Матар

Энэ ордныхон бүх зүйлд хайнга ханддаг. Энэ ордныхонд саарал өнгө тогтвортой байр суурьтай болгоход туслана.

  1. Хумх

Энэ ордныхон их даруухан. Тэд бүх авьяас чадвараа нууцлаг тул улбар шар өнгө тэдний нуусан бүх сайхан чадварыг эл гаргах болно.

  1. Загас

Энэ ордныхон амьдарч буй орчиндоо сэтгэл хангалуун бус байдаг. Тэдэнд цэнхэр өнгө их сайхан энерги бэлэглэж гутранги бодлыг нь засах болно.

Эх сурвалж: BOLOMJ.NET

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!