Хоолны жор

Солонгос хоолны жор: Жэюүгбугим (Jeug bugim ) хийж сурцгаая

Орц:

  • Гахайн мах- 600 гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Лууван- 1 ширхэг
  • Амтат чинжүү- 2 ширхэг
  • Гүчүжан- 2 халбага
  • Нунтаг халуун чинжүү- 1 халбага
  • Сармис- 2 хумс
  • Гүнжидийн тос- 2 халбага
  • Гүнжидийн үр- 2 халбага
  • Элсэн чихэр- 1 халбага
  • Ус- 100 гр
  • Bibigo soybean paste– 3 халбага
  • Цуу- 1 халбага

Хийх арга:

  1. Гүчүжан, нунтаг халуун чинжүү, нухсан сармис, гүнжидийн тос, элсэн чихэр, цуу зэргээ сайтар холиод үүндээ нимгэн хэрчсэн гахайн махаа хийж, базах юм.
  2. Махаа хайруулын тавгнадаа хуурч, хэрчсэн сонгино, лууван, чинжүү зэрэгтэй хольж сайтар хуурах бөгөөд үүндээ 100 гр ус нэмж буцалгана.
  3. Хамгийн сүүлд Bibigo soybean paste-ээс 3 халбагийг хийж, амт оруулах байна

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!