Эрүүл мэнд

Дөрөвхөн цагийн дотор хоолойн өвдөлт эмчлэх хялбар арга

Энэ нь маш хялбар арга бөгөөд таныг хэдхэн цагийн дотор сэргээж чадна. Үүнийг хэрэглээд та юм залгихад мэдрэгдэж байсан өвдөлтийг ч мартах болно. Цаашдаа ч гэсэн хоолой тань бага зэрэг өвдөх гээд байгаа юм шиг санагдаад эхэлвэл үүнээс нэг халбагыг ууж байгаарай.

Танд шаардлагатай найрлага :

  • гоньд (нунтаг) – тал аяга;
  • ус – 200 мл;
  • коньяк – 1 хоолны халбага

Гоньдийг 200 мл усанд хийж 15 минутын турш зөөлөн буцалгана. Шүүлтүүрээр шүүж, 50 мл усаар шингэлээд дахин гал дээр тавьж буцалгана. Буцалсны дараа галаас аваад нэг халбага коньяк нэмнэ.

Бэлтгэсэн эмийг хагас цаг тутамд 1 удаа 1 халбага ууна. Үр дүн хэдхэн цагийн дотор гарах болно. 4 цаг өнгөрөхөд эмчилгээг зогсоож болох боловч хэрвээ өвчин хангалттай намдаагүй байвал үргэлжлүүлэн уух хэрэгтэй.

Эх Үүсвэр: Reach.mn

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!