Мэдээ

‘НОГООН ЦАЙ + ЛИМОН’-ИЙ 5 АЧ ТУС

Халуун ногоон цайнд шинэхэн лимон нэмбэл өдөржингөө усны оронд ууж болох гайхамшигтай ундаа болно. Энэ нь олон ашигтай орц найрлагатай тул удаан хэрэглэвэл эрүүл мэндэд тустай.

Хийх арга нь хялбар. Ууттай ногоон цайгаа халуун усанд хийж 1-2 минут байлгасны дараа хагас лимоноо шахаж шүүсийг нь нэмнэ. Зөвхөн ууттай ногоон цайгаа буцалж байгаа усанд шууд хийлгүй 2-3 минут хөргөж хийснээр ашигтай найрлага нь алдагдахыг бууруулж чадна. Өөрийн дуртай амтыг оруулах зорилгоор зөгийн бал, синномон, цагаан гаа, гаа зэргийг нэмж болно. Өдөрт 3-5 аяга хэрэглэхэд хангалттай.Америкийн эрүүл мэндийн мэдээллийн сайт болох ‘Healthline’-д нийтэлсэн лимон ногоон цайны ач тусыг дор дурдав.

Хөгшрөлт – Ногоон цай, лимон аль аль нь антиоксидант ихтэй. Ногоон цай катехин ба лимон витамин С (аскорбины хүчил) -ийг гол  төлөөлөгч. Энэ нь исэлдэлтийн улмаас үрэвсэл, эсийн гэмтлээс хамгаалахад туслах нэгдлүүд юм.

Биеийн жин – Ногоон цайтай холбоотой 15 судалгаанд дүн шинжилгээ хийсэн 2017 оны мета судалгаанаас үзэхэд 12 долоо хоногийн турш өдөр бүр ногоон цай уух нь хүний ​​биеийн өөх тос, жин хасахад нөлөөлдөг гэжээ. Өөр нэг судалгаагаар лимоны хандаар тэжээж байсан хулгануудын өөхний эсийн хэмжээ буурч байхыг тогтоожээ. Учир нь лимон нь бодисын солилцоог идэвхжүүлдэг.

Зүрхний өвчин – Лимоны цитрус флавоноидууд үрэвслийг дарангуйлан судасны үйл ажиллагааг сайжруулж, цусны даралтыг бууруулж, “сайн” холестериныг бий болгоход тусалдаг. Түүнчлэн ногоон цай удаан хугацаагаар хэрэглэдэг хүмүүсийн зүрхний шигдээс, тархины цус харвах эрсдэл бага байдаг нь судалгаагаар тогтоогджээ.

Дархлаа – Лимонд их хэмжээгээр агуулагддаг витамин С нь үрэвслийг бууруулж, дархлааны эсийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Ногоон цай катехинууд нь дархлааны үйл ажиллагааг сайжруулж, аутоиммун эмгэгээс урьдчилан сэргийлдэг.

Бөөрний чулуу – Бөөрний чулуу үүсэх үед тэд хүчтэй өвдөлт, дотор муухайрах, байнга шээх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Лимон нь цитрус жимснээс хамгийн баялаг цитрат агуулдаг. Энэ бол чулуу үүсэхийг саатуулдаг бодис юм. 2018 онд Хятадын 2600 насанд хүрэгчдийн дунд явуулсан судалгаагаар ногоон цай нь эрчүүдэд бөөрний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэхэд онцгой үр дүнтэй байжээ.

Эх сурвалж:AROUNDMONGOLIA

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!