Ордууд

Хайрлахад хамгийн хэцүү зурхайн 3 орд: тэд үргэлж хайр дурлалд азгүйтэж байдаг

3-р байр Хонь Хэт өөрийгөө шүтэх үзлээс болж хонины ордныхонтой удаан хугацааны харилцаа тогтооход хэцүү байдаг. Тэд бусдыг сонсохыг хүсдэггүй бөгөөд зөвхөн өөрийнхөө бодол, хүслийг тулгах гээд байдаг. Мөн тэд уучлал гуйж, буулт хийхийг хүсдэггүй. Тэвчээргүй түргэн зангаасаа болж хайртай хүнээ гомдоох нь элбэг бөгөөд тэднийг хайрласан хүмүүсийг шархалсан зүрхтэй үлдээхдээ тэд өөрийн буруугаас боллоо гэдгийг мэддэггүй. Тэд нас явах тусам туршлагатай болж хэрхэн хайрлахаа сүүлд нь л олж мэддэг.

2-р байр Мэлхий Мэлхийнхэн бүх зүйлд эргэлзэж байдаг. Өөртөө хүртэл эргэлздэг. Тэд хайртай хүнээ тодорхойгүй байдал, эцэс төгсгөлгүй хоосон яах гээд байгаа нь мэдэгдэхгүй зангаараа зовоодог. Тэд гутранги үзэлтэй бөгөөд ямар нэгэн зүйл болж бүтэхгүй байвал хамтрагчдаа бүх буруугаа тохох нь элбэг. Мэлхий ордныхон бусдыг санаандгүй хэлсэн үгэнд өш санахдаа амархан байдаг бөгөөд энэхүү өшөө олон жилийн турш өөртөө хадгалж явах нь их. Тэдний хайрлах хүн маш олон зан аашийг нь тэвчиж чадвал насан туршдаа сайхан амьдрах боломжтой.

3-р байр Хилэнц Үерхлийн эхэн үед хайртай хүнийхээ сэтгэлийг ид шидийн гэмээр өөртөө татахдаа хилэнцийнхэн маш чадварлаг. Тэд өөртөө итгэлтэй халуухан байж чаддаг. Гэвч тэдэнтэй удаан хугацаанд харилцаатай байхад хэцүү байдаг. Учир нь тэд өөрийгөө бусдаас илүү хайрлах гээд байдаг. Мөн тэд хайртай хүнээ өөрийн гарын аясаар байлгахыг хүсдэг. Тэд өөрийг нь өөрөөс нь илүү хэн ч үнэнчээр хайрлаж чадахгүй гэдэгт итгэж явдаг нь тэдний хамгийн том алдаа болдог байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!