Хоолны жор

Даршилсан байцаа хэрхэн хийх жороо эзэгтэй нартайгаа хуваалцая

Орц:

  1. Байцаа~3кг
  2. Лууван~1кг
  3. Өргөст хэмх~500гр
  4. Амтат чинжүү~500гр
  5. Сонгино~800гр
  6. Давс~40гр /өөрийн амталгаагаар/
  7. Элсэн чихэр~30гр /өөрийн амталгаагаар/
  8. Хар перец~5гр
  9. Лаврын навч~5ш
  10. Гучугару~10гр
  11. Томат~400гр
  12. Ургамлын тос~300гр

Хийх аргачлал:

  • Бүх орцуудаа арилгаж угааж цэвэрлээв жижиг шоо дөрвөлжин хэрчинэ.
  • Эхлээд хийх савандаа тосоо хийж халаана. Дээрээс нь лаврын навч, хар перец, сонгиноо хийж зөөлөн галаар 2~3 минут хуурна.
  • Байцаагаа нэмж хийнэ. Томатаа нэмээд сайтар хутгаж таглаад зөөлөн галаар 10 минут жигнэнэ.
  • Дараа нь лууван чинжүү өргөст хэмхээ нэмээд хутгана. Давс, элсэн чихэр, гучугаругаа хийгээд хутгана.
  • Дахин таглаад 5~8 минут зөөлөн галаар жигнэнэ.
  • Ингээд бэлэн болсон салатаа сайн хөрсний дараа ариутгасан шилэндээ хийж хөргөгчинд хадгална.

Энэ орцоор хийхэд 6-7 шил болдог.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!