Гоо сайхан

Үнэртэй усыг үсэндээ түрхэх нь зөв үү?

Яагаад зарим хүмүүс үсэндээ сүрчиг түрхдэг вэ гэдгийг та мэдэх үү? Үүний учир нь гэвэл хүний үс нь үнэртэнг арьснаас илүү шингээдэг ба үнэрийг нь илүү удаан хадгалдаг байна. Мѳн үс нь байнга хѳдѳлгѳѳнд байдаг тул сүрчигний үнэрийг эргэн тойрондоо илүү түгээж ѳгѳх үйлчилгээтэй байдаг ажээ.

Үсэндээ сүрчиг түрхэхэд анхаарах зүйлс:

1. Энгийн сүрчгийг үсэндээ түрхэх

Энэ нь нийтлэг хэрэглээний буюу үсэнд түрхэхэд тусгайлан зориулаагүй үнэртнийг үсэндээ түрхэнэ гэсэн үг ба ийм энгийн сүрчгийг арьс, хувцаснаас гадна үсэндээ түрхэж болно.

Анхаарах зүйл: Ийм энгийн үнэртэн нь ихэнхдээ алкогольд найруулсан байдаг тул спиртны химийн мѳн чанараас больж үс хуурайших эрсдэл дагуулдаг байна. Мѳн толгойн хуйхны арьс нь ердийн арьснаас илүү мэдрэмтгий тул харшил ѳгѳх магадлал ѳндѳртэй байдаг. Тиймээс үсэндээ түрхэх бол аль болох бага хэмжээгээр үснийхээ үзүүрт хүргэх тѳдий цацах, самандаа үнэртнээ эхэлж цацаад үсээ самнах эсвэл агаарт сүрчгээ цацаад доогуур нь алхаж үсэндээ буулгах зэрэг аргыг хэрэглэдэг.

2. Үсэнд зориулан гаргасан үнэртэн түрхэх

Ийм үнэртэн нь дээр дурдсан энгийн сүрчиг хэрэглэх үед гарч болох эрсдлүүдийг багасгах зорилгоор бүтээгдсэн буюу тосон, нягтрал багатай алкоголь бүр эсвэл силикон гэдэг тусгай шингэнд найруулсан байдаг байна. Энэ тѳрлийн сүрчгийг англиар Hair mist, Hair perfume, францаар Brume pour cheveux, Parfum pour les cheveux гэж нэрлэдэг.

Дээр дурдсан шалтгаануудын улмаас энэхүү үсэнд зориулсан үнэртэнг ч гэсэн түрхэхдээ аль болох бага хэмжээгээр хэрэглэхийг гоо сайхны мэргэжилтнүүд зѳвлѳдѳг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!