Хүүхдийн хүмүүжил

Хамгийн чухал чадварыг эцэг эхчүүд хүүхдэдээ зааж өгдөггүй

Ямар ч эцэг эх хүүхдээ ухаантай хүн болгохыг хичээдэг. Гэтэл улам дижитал болж байгаа ертөнцөд дэлгэцээс бид зугтаж чадахгүй. Технологийн цуутай хүмүүс болох Стив Жобс, Билл Гейтс нар хүртэл хүүхдүүдийнхээ дэлгэцийн цагийг хязгаарладаг гэнэ.

Яагаад? Учир нь ирээдүйд дэлгэцэд донтсон болон донтоогүй гэсэн хоёр төрлийн л хүмүүс байх болно. Дэлгэцэнд донтохгүй, сатаарахгүй байна гэдэг 21-р зууны хамгийн чухал чадваруудын нэг болох нь. Харин ихэнхи эцэг эхчүүд энэ чадварыг хүүхдэдээ заадаггүй. Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол хүүхдийн чөлөөт цагийг өөрөө зохицуулах эрхийг нь өгдөггүйд байдаг.

Бага насанд нь заах

Охин минь тавхан настай байхдаа утас үздэг болж, ойр ойрхон түүнийгээ нэхдэг болсон тул аав ээжийн зүгээс арга хэмжээ авах шаардлагатай байгааг мэдсэн. Тиймээс би охиндоо тайлбарлахдаа чи утас үзээд байвал найзуудтайгаа уулзах, аав ээжтэйгээ хамт байх, усан санд сэлэх цаг чинь багасана гэж тайлбарлаж өгсөн.

App, видео зэрэг нь санаатайгаар хүний анхаарлыг татах зорилгоор хийгддэг.

Манай хүүхдүүд тоглоомын компаниуд болон нийгмийн сүлжээний компаниудын цаад сэдэл, санааг нь ойлгодог байх нь маш чухал юм: Эдгээр компаниуд бидний цаг хугацаа, анхаарлыг хумсалж, үүнээсээ ашиг олдог.

Мэдээж үүнийг таван настай хүүхдэд хэлэхэд ойлгохгүй мэт санагдаж болох ч бид хүүхдэдээ өөрөө шийдвэр гаргах, өөрийн дүрэмтэй болоход нь туслах зорилгоор тайлбарлах ёстой.

Хүүхдэд бие даасан байдал хэрэгтэй.

Хүүхдээсээ өдөрт хэдэн цагийг дэлгэц үзвэл болох вэ гэдгийг асуугаарай. Хүүхдэд шийдвэрийг өгч байгаа нь эрсдэлтэй боловч үр дүнтэй байдаг.

Хүүхэд маань “Өдөржингөө!” гэж хэлэх байх гэтэл тэгээгүй. “Хоёр хүүхэлдэйн кино” гэж хариулсан. Netflix дээр хүүхдэд тохирсон нэвтрүүлгийн хоёр анги нь 45 минут орчим байдагийг тайлбарласан.

“45 минут чиний хувьд өдөрт тохирох дэлгэцийн цаг шиг санагдаж байна уу?” гэж чин сэтгэлээсээ асуув. Охин маань зөвшөөрч толгой дохиж, инээмсэглэсэн. 45 минут бол миний хувьд ч, охины минь хувьд ч боломжийн хугацаа учир аль алинд маань болж байсан.

“Өдөрт 45 минутаас илүү хугацаагаар үзэхгүй байхаар яаж төлөвлөж байна вэ?” би асуусан. Гэтэл охин маань гал тогооны сэрүүлэгтэй цагийг ашиглана гэдгээ хэллээ.

“Сайхан сонсогдож байна” гэж би зөвшөөрөв. “Гэхдээ чи энэ амтлалтаасаа илүү удаан үзээд байвал энэ талаар ахиж хэлэлцэх хэрэгтэй болно” гэж хэлсэн юм.

Хүүхдийнхээ дүрэм дагах чадварыг бүү бас.

Энэ бол таны тогтоосон хугацаа биш, тиймээс эцэг эх муу хүмүүс болохгүй. Таны хүүхдийг одоо болно гэж хэлж байгаа нь ч та биш. Энэ нь сэрүүлэгтэй цаг.

Нэг зүйл тодорхой байна: Технологи улам бүр өргөн тархаж байна. Бүтээгдэхүүн нь хамгийн сонирхолтой байхаар бүтээгдсэн гэдгийг хүүхдүүд маань мэддэг байх нь чухал боловч анхаарал сарниулах чадварыг даван туулах хүч чадалд итгэх итгэлийг нь бэхжүүлэх хэрэгтэй. Цагаа зөв ашиглах нь тэдний үүрэг хариуцлага төдийгүй тэдний эрх үүрэг юм.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!