Амьдрал

Бодисын солилцоог сайжруулан, мөнхий залуу насыг бэлэглэгч малын гүзээний нууц

Гүзээ дархлааг дэмжиж бодисын солилцоог сайжруулдаг. Гүзээ нь холбогч эдийн агууламж өндөртэй (коллаген, редуклин). Хүний арьс нь холбоос эдээс бүрддэг байна. Тиймээс арьсан дахь холбоос эдийн уураг буюу коллагений хэмжээ буурснаар арьс үрчлээтэж, хөгшрөлт хурдан явагддаг гэнэ.

Тэгвэл долоо хоногт нэг удаа гүзээ, толгой шийрний хуйх идээд байхад арьс үрчлээтэх, хөгшрөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Гүзээ бол малын угтвар ходоод учраас ач тус ихтэй байдаг байна. Гүзээнд коллаген уураг хамгийн их агуулагддаг, коллаген нь хүний биед 85%-95% шимэгддэг үлдсэн 5-10% нь хорт бодис хийг өөртөө шингээдэг хүний биеийг хоргүйжүүлэх үүрэгтэй.

  • Гүзээнд коллагентэй магни оршдог.
  • Магни нь цөсний хүчлийн ялгаралтыг эрчимжүүлж өгдөг ба цусан дахь холестрины хэмжээг бууруулдаг.
  • Холестрины хэмжээг бууруулснаар сахарын өвчнөөс сэргийлж болно.
  • Цөсний үйл ажиллагаа дэмжигдсэнээр бодисын солилцоо хэвийн явагддаг.
  • Мөн манган их агуулагддаг учир бас сахарын шижин өвчнөөс сэргийлнэ.
  • Үстэй гүзээнд В-гийн төрлийн амин дэм, глюкозамин их агуулагддаг учир сайн угаагаад шөлтэй нь хамт хэрэглэх хэрэгтэй.

Гүзээг чанахад агуулагдах коллагений агууламжийн тодорхой хувь нь шөлөндөө шингэдэг. Гүзээний салслаг үсийг нь цэвэрлэж хэрэглэснээр коллаген, глюкозамин 5-10%-аар алдагддаг. Глюкозамен нь хүний биед амархан шингэдгээс гадна дархлалын системийг дэмжиж өгдөг.

Сүүнд агууллагддаг ноклад кальци их агууллагддаг учир хөхөнд сүү сайн оруулдаг. Кальци хэрэглэснээр шүд цоорох, үс бууралтах, ясний сийрэгжилтээс сэргийлнэ. Хоногт хэрэглэх уургийн 15% нь гүзээ байвал уургаа, коллагентэй цуг хэрэглэнэ гэсэн үг.

Гүзээг аль болох салслаг бүрхэвчийг хуулж авалгүй хэрэглэвэл илүү үр дүнтэй. Малын гүзээнүүдээс ямааны гүзээ хамгийн их коллаген, глюкозамен, манган, кальци их агуулдаг. Ямаа нь өвсний сортойг шилж иддэг.

Гүзээ нь биеийн дархлааг сайжруулах амин хүчлүүд агууллагддаг ба биеэс хортой бодисийг гадагшлуулдаг. Гадаадын орнуудад гүзээгээр шөл хийж, сайн хатаасан бэлдмэл болгон гаргаж хүнсэндээ тогтмол хэрэглэн дархлааны системээ дэмждэг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!