Шар мэдээ

ДОЛЛАРЫН САЯТАН О.Мөнхжин цуйван иддэггүй гэнэ. Тэр өмхий цуйванг чинь заавал идэх ёстой юм уу !!

ДОЛЛАРЫН САЯТАН О.Мөнхжин цуйван иддэггүй гэнэ. Тэр өмхий цуйванг чинь заавал идэх ёстой юм уу !!

Тэрээр анх Америкт очоод ресторанд зөөгчөөр орсон ч нойл угаах даалгавар авчээ. Тэр мөчид л н.о.в.ш гэж насаараа л ийм ажил хийхгүй юм шүү. Хэрвээ би сурч боловсорч толгойгоо ажиллуулж, хөдөлмөрлөхгүй л бол насаараа ийм л ажил хийх юм байна шүү гэж өөртөө хэлсэн гэдэг. Түүнээс хойш маш их хичээж ажилласан ба 2 сарын дараа л гэхэд эзэндээ ахин дахин хүсэлт тавьсаар байгаад тухайн ресторандаа Суши хийдэг ажилтай болоод сарын 4000 мянган долларын цалинтай болжээ. Бүх зүйл сайхан болж сүүлдээ тухайн газрын менежер хүртэл болсон ч түүнд бас л болоогүй байна. Үргэлж СУШИ хийж нэгэн хэвийн амьдралаар амьдрах нь өөрт нь нийцээгүй бөгөөд өөрийн гэсэн жижиг бизнес эрхлэхээр шийдэж Америкаас Монголруу бас бус жижиг бүтээгдэхүүн зарж байгаад Монголд iphone-ны эрэлт ихэссэн учир захиалгаар нийлүүлж 4 гаран жилийг зарцуулжээ.

Ингээд Мөнжин маань 2016 онд Вашингтоны их сургуулийг төгссөн ба Форексийн зах зээлийг эртнээс судалж байсан ч яг бүтэн цагаар сууж чадахгүй байсан бөгөөд тухайн цагаас эхлэн эргэлт буцалтгүйгээр бүх анхаарлаа хандуулан 100 хувь шулуудан оржээ. Хүн үнэхээр зорилго тавиад хүссэн зүйлдээ фокуслаж чадвал мөнгө гэдэг зүйл өөрөө дагаад ирдэг гэдгийг харуулж чадаж байгаа Монголын урдаа барих хөдөлмөрч залуусын нэг.

Мэдээж түүнийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэж долларын саятан болгосон зүйл бол форекс биш тэр өөрөө юм. Үүнийг та хялбар арга зам гэж бодож байгаа бол маш том эндүүрч байна. Форексийн зах зээлд танаас ч ухаантай чадварлаг хүмүүс хэдэн саяараа хоосорч амьдралгүй болж дуусдаг гэдгийг та мэдэх үү? Энэ өрсөлдөөнд 100-ны 95% хувь нь алддаг гэдгийг маш гүнзгийгээр тархиндаа кодлох хэрэгтэй. Хэрвээ та 5 хувьд нь багтахыг хүсвэл зөв системээр цэгцтэй мэдлэг олж аваад мөнгөний менежмент, мөн хувь хүний сэтгэлзүйгээ тодорхойлоод сахилга батыг дээдэлж, эрдэм мэдлэгийг өөртөө суулгаж чадваас бас боломжгүй ч зүйл биш юм. Мөнхжин чадсан та яагаад чадахгүй гэж. Гэхдээ нэг гунигтай ч хатуу зүйл бол эртхэн дээр нь гараа өргөөд буугаад өгчихвөл аминд өлзийтэй гэдгийг ч мөн санах хэрэгтэй. Дэлхий дээр өөр хийж үзэх зүйл хэтэрхий олон байна шүү дээ.

Мөнхжин бол Монголын нийгмийг маш ихээр үзэн яддаг нэгэн. Гэхдээ тэр үзэн ядалт нь зөв нийгмийг бүтээх гэсэн хүсэл тэмүүллээс л үүдэлтэй байдаг. Тэрээр Америкаас жаргалтай байх болвуу хэмээн гэр бүлээрээ эх нутагтаа ирсэн ч нөхцөл байдал яг эсрэгээрээ байсанд маш их дургүйцэж хэдэн сарын турш стрессдэж явсаар сүүлдээ тэвчээр нь барагдаж гэр бүлээ аваад Дубайг зорьсон байдаг.

Түүний эхнэрийг Цолмон гэдэг Мөнхжинтэй нэг сургууль төгссөн ба одоо 3 хүүхдийн ээж болсон ч гайхалтай биетэй нүдэнд дулаахан хөөрхөн бүсгүй байдаг аж.

Тэрээр эхнэртэйгээ танилцах үедээ Сушины газараа ажилладаг байжээ. Эхнэр нь түүнд – Чи минь наанаа ажиллахаа болихгүй бол насаараа л суши хийх юм шиг байна. Арга нь олдож л таараа гэж хэлэхэд толгойнд нь том сигнал болж амьдралын чухал эргэлтийн цэг тэндээс эхэлсэн гэдэг.

– 18 – тай байхдаа би өөрийгөө, 10 – хан жилийн дотор Rolls Royce хөлөглөөд Арабын орнуудын бүх 5-7 одтой газруудаар 3 хүүхэд, эхнэрээ дагуулаад өдрийн хэдэн мянган доллар зарцуулаад аялаж байна гэж төсөөлөхгүй л байлаа. Урдах ажлаа сайн хийгээд, улам хичээж шамдаад л байвал эд баялаг, эд хөрөнгө өөрөө хүрээд ирдэг юм байна лээ… Чимээгүйхэн жаргалаа эдэлж болох ч, одоо 18 – тай байгаа дүү нарт, наад 4 уулын дундах амьдралаас чинь илүү боломж, сайхан амьдрал байдгийг харуулж, нүдийг нь нээмээр санагдах юм аа!

Бид Мөнхжин гэх мундаг залуугийн амьдралын багахан хэсэгтэй танилцлаа. Энэхүү нийтлэлийг уншиж байгаа та зөвхөн Монголын биш Дэлхийн иргэн гэдгээ санаж хайрцагнаас гадуур биш бүр хайрцаг байхгүй байна гэж сэтгэж ажиллаж амжилтанд хүрч хүссэн газраараа аялаж, амьдарч бугшсан Монголын идээ бээрийг шахаж шинэ эрин үед залуус ямар байдагийг харуулж цэцэглүүлэхийн төлөө хамтдаа хичээгээрэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!