АмьдралЭэжүүд

Эрэгтэй хүүхэдтэй ээжийн баримтлах 9 дүрэм

1. Хэзээ ч хүүгээ дооглож бүү инээ

Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүн дооглож инээнэ гэдэг бол сэтгэлзүйн том цохилт бөгөөд ээж нь дооглож инээнэ гэдэг бол бүр ч том цохилт. Хүү чинь өмдөө буруу харуулаад өмссөнд юм уу, хазгар нохой зурсан болон хажуугийн ширээний охинд хайртайгаа илэрхийлсэн зэрэг ямар нэг тодорхой зүйлд дооглож инээх нь буруу юм. Таны тэр доогтой инээдийг хүү чинь насан туршдаа санах болно. Хамгийн гол нь хэзээ ч мартахгүй.

2. Асуулт болгонд нь заавал хариул

Хэдэн настай байх нь хамаагүй. Бас ямар ч “том болохоор чинь”, “хүүхдэд хамаагүй” мэтийн хариулт байж болохгүй. Заавал хариул. Хэрвээ хариулж мэдэхгүй бол тэрийгээ л хэл. Дараа нь мэдсэн хойноо хариуг нь хэл. Ичиж зовохоор юм байвал яах вэ? Сайн л биз. Танд бас нэг дутагдал байгааг та мэдэх болно. Ичиж зовох нь таны нэг дутагдал мөн биз? Үүнийгээ хүүхдэд бүү халдварлуул. Асуусан асуулт чинь шууд хариулахад хүнд юм байна гээд бодох цаг гуй. Хүүхэд танд хангалттай цаг дуртай өгнө.

3. Шийдвэр гаргахдаа хүүгээсээ зөвлөгөө хүс

Таны шийдэх гэж сар жилээр зовсон асуудалд чинь хүүхэд заримдаа ямар амархан, ямар зөв шийдвэр олдог гэж бодно? Ямар ч сэдвээр тэр шүү. Манайх ямар байртай болбол сайхан бэ? гэдгээс эхлээд би яагаад үргэлж хэн нэгэнтэй муудалцаад байнаа ч юм уу, би юу буруу хийгээд байна? гэх зэрэг бүх төрлийн асуудалд тэр шүү. Ингэснээр хүүхдэд маань эр хүний мөн чанар сууж эхлэх ба удалгүй таны түшиг тулгуур болох болно. Харин та үргэлж түүнд итгэж байгаагаа, хүндэлж байдгаа харуулах хэрэгтэй.

4. “Би чамд хэлээ биз дээ” гэдэг үгийг март

Та урьд нь хэлсэн байгаад хүүхэд чинь мартсан байлаа ч энэ “дууг дуулах” хэрэггүй. Үүрд март. Та хүүхэдтэй юугаар ч өрсөлдөх хэрэггүй бөгөөд “би чамд хэлээ биз дээ” бол яах аргагүй ээж нь ялалтандаа баярлаж байгаа өрсөлдөөн юм. Таны зөв байсан байлаа ч чимээгүй л баярла. Цаадах чинь аяндаа ойлгоно.

5. Магт, хөөргө Энийг ингэсэн бол… мэтийн дэмий үггүйгээр хүүхдээ магт.

Зүгээр л “ямар мундаг юм бэ”. Таны хүүхэд ч мундаг байх болно. Том болоод харин “энийг ингэсэн бол”-ыг өөрөө харна.

6. Мөрөөдлийг нь дэмж

“Усан доорх археологич болмоор байна” – Зөв. Энэ сэдвээр ном авч өг. Дараа нь “уран зураач болмоор” болно. Бас л зөв. Дахиад л ном авч өгнө. “Инженер болмоор” үед ч ялгаагүй. Зарчим тодорхой биз? Хүүхэд чинь 20-иод насандаа л жинхэнэ шийдвэрээ гаргана, тэр болтол мөрөөдөл болгоныг дэмжих хэрэгтэй.

7. Хүүхэд уйлж байхад… Уйлж байна гэдэг болохгүй юм болжээ гэсэн үг

Бидний хувьд хамгийн жижигхэн (цэцэрлэгт нь дуртай хоолыг нь биш өөр хоол өгч л дээ) зүйл боловч тэдний хувьд асар том явдал. Учир нь хүүхдийн ертөнц маань одоогоор жижигхэн учир дургүй хоол нь тэр ертөнцөд том хэвээрээ байсаар байх болно. Хэрвээ уйлж байвал тайвшруул. Хэдэн настай байсан ч хамаагүй. Заавал тайвшруул. Энэ бол та хоёр ирээдүйн бие биеэ ойлголцох суурь, хууль болох ёстой ба хүүхэд ганцаараа уйлж суух ёсгүй. Хэзээ ч тэр.

8. Битгий үглэ Энд элдэв тайлбар хэрэггүй бизээ.

9. Үргэлж түүний талд ор

Зөвхөн үгээр ч биш үйл хэргээрээ ч түүний талд бай. Битгий багштай нийлж түүнийг буруутга, гэр бүлийн болон бусад нөхөдтэй санаа нэгтэй байсных нь төлөө бүү загна. Хүмүүсийн хажууд үргэлж түүний зөв байх ёстой. Ийм л байж чадвал таны хүү танд хамгийн нандин чухал нууцаа ч хуваалцах болно. Яагаад гэвэл тэр таныг “Юу асуугаад байгаа юм бэ?”, “ Ичддэгүй юм уу” мэтийн хашгираа гуагачаан болохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байх учраас тэр шүү. Өөрөөр хэлбэл тэр танд итгэж байгаа учраас. Үр хүүхдийнх нь итгэл гэдэг ээж хүний мөрөөдөл биш гэж үү? Үүнийг дээрх замаар л олж болно шүү.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!