Эрүүл мэнд

Хоол хэтэрвэл хор болдог. Зарим хүнсний эрүүл бүтээгдэхүүнүүд ч хэтрүүлбэл хортой

Орчин үед хүмүүс эрүүл мэнддээ ихээхэн ач холбогдол өгөх болсон. Гэвч тухайн хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн нь эрүүл, органик л бол хэчнээнийг ч хамаагүй идэж хэрэглэж болох юм шиг санадаг нь үнэн. Тэгвэл дараах “эрүүл” хүнсний бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэж хэрхэвч болохгүй гэнэ.

ЛУУВАН

Биднийг бага байхад л эцэг эх маань лууван их идвэл өндөр болно, лууван их идвэл хараа сайжирна гэж зөвлөдөг байсан шүү дээ. Өөртөө А амин дэмийг ихээр агуулдаг энэхүү хүнсний бүтээгдэхүүнийг ч мөн ихээр хэрэглэх нь сайнгүй аж. Хэрвээ арьс тань энгийн үед байдгаасаа илүү шаргал өнгөтэй болж буй мэт санагдвал луувангийн хэрэглээгээ багасгаарай.

КОМБУЧА

Олон мянган жил дэлхий дахиныг байлдан дагуулсан комбуча ундааг супермоделиуд ч сурталчилдаг. Комбуча ундаа хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг дэмждэг ч хэт их хэрэглэснээр гэдэсний бактерийг нэмэгдүүлдэг байна. Мөн энэхүү шидэт ундаа нь мөөгөнцрийн исэлдэлтийн дайвар бүтээгдэхүүн болох “FODMAP” хэмээх бодисыг агуулдаг учир ихээр хэрэглэвэл гэдэс дүүрч, ходоодны хямралд хүргэж болзошгүй.

УС

Хүмүүс ус уух сайн гэж зөвлөдөг. Мэдээж зохих хэмжээгээр уувал шүү дээ. Хэрэв та хэт их ус уувал бөөр тань энэ их шингэнийг боловсруулах боломжгүй болж, натрийн түвшин тань буурч, улмаар электролитийн тэнцвэргүй байдал бий болно. Харин электролитийн тэнцвэргүй байдал бий болсноор зүрхний цохилтын хэмнэл алдагдах, бөөлжих, гүйлгэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илрэх нь бий.

АВОКАДО

Авокадо жимс өөртөө маш их хэмжээний амин дэм болон эслэгийг агуулдаг. Дундаж хэмжээтэй авокадо жимс ойролцоогоор 240 калорыг агуулдаг бөгөөд энэ нь хүний өдөрт авах илчлэгийн 10-20 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм. Ингээд хэтэрхий их авокадо идсэнээр зурагт үзүүлсэн шиг артерийн судас бөглөрөх аюултай байдаг гэнэ. Тиймээс өдөрт тал эсвэл 1 бүтэн авокадо идэхэд л хангалттай.

ДАЛАЙН УРГАМАЛ

Далайн гаралтай ургамлууд иод, ислэг, B12 амин дэмээр баялаг. Цагаан хоолтнуудын хувьд махыг орлодог гайхалтай зүйл. Хэрэв та их хэмжээний иод агуулсан бүтээгдэхүүн хэрэглэвэл бамбай булчирхайн өвчинд нэрвэгдэх магадлал ихэсдэг байна.

ЧИА ҮР

Чиа үр омега 3 ихээр агуулдаг гэдэг ч бидний эрүүл мэндэд, ялангуяа зүрх судасны өвчтэй хүмүүст тустай гэх баталгаа байхгүй. Мөн жижигхэн ч их хэмжээний калор агуулдаг. 100 грамм чиа үр нь ойролцоогоор 500 калор агуулдаг. Энэ нь дундаж хэмжээний бургертэй ижил калор агуулдаг гэсэн үг юм. Тиймээс та жингээ хасахаар шийдсэн бол чиа үрийг тийм ч ихээр хэрэглээд хэрэггүй л болов уу.

Эх сурвалж: Bright Side

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!