Эрүүл мэнд

Өглөө бүр турмериктэй бүлээн ус уувал сайн гэж эмч нар зөвлөж байна

Нэг цайны жижиг халбага “Шидэт нунтаг Энэтхэг турмерик”-ийг аяга халуун усанд хийж дээр нь чимх хар перц хийж уухад дараах ач тустай.

Нэг хvний нэг өдрийн хэрэглээ нь нэг цайны жижиг халбага бөгөөд. 1 халбаганы тал буюу 2-3 гр байна гэж АНУ-н Мериландын анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэд судалж тогтоожээ. Иймээс та уухдаа турмерикийн хэмжээг нь хэтрvvлж болохгvй.

Өглөө 1 аяга халуун усанд 1 цайны халбага турмерик, оройд унтахаасаа 30 минутын өмнө 1 аяга халуун сvvнд 1 эсвэл хагас халбага турмерик хийж уух нь эрvvл мэндээ дэмжихэд хангалттай юм. 

1. Дархлааг дэмжинэ

Энэ хүчирхэг ургамал нь endotoxins оор баялаг учраас дархлааг сайжруулж, ханиад томуу тусахаас сэргийлдэг.
Өвлийн хүйтэн улиралд томуу өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд түрмерикний хэрэглээг ихэсгэхийг зөвөлж байна.
Учир нь утааны улирал айсуй.
Зун намартаа цэвэр агаараар сайтар цэнэглээд евелдее уушгиа хамгаалаарай!

2.Хоол боловсруулалтыг дэмждэг

Турмерик нь ходоодонд маш сайн. Түрмерик Цөсний хүүдийн үйл ажиллагааг дэмжсэнээр хоол боловсруулалтыг сайжруулахаас гадна хурдасгадаг. Өөх тос ихтэй хоол идэх дуртай хүмүүст нэн тохиромжтой, учир нь боловсруулахад хэцүү ханасан өөх тосыг задалж өгдөг.

3. Биен дахь холестеролын хэмжээг бууруулдаг

Холестеролын хэмжээг бага байлгах нь эрүүл биетэй байхад чухал үүрэгтэй гэдгийг хүн болгон мэддэг болсон бизээ. Түрмерикний хэрэглээ нь холестеролын хэмжээг бууруулж зvрх болон судасны элдэв өвчлөлтөөс сэргийлдэг. 20-р зүүнаас хойш түгээмэл өвчлөлтийн төрөл болоод байгаа зүрхний шигдээс болон цус харвалтаас идэвхтэй сэргийлдэг.

4. Эдгэрэлтийг дэмждэг

Элдэв шарх авсан үед түрмерик хэрэглэх нь нэн тохиромжтой. Учир нь антисэптик хэмээх шарханд бохир орж бактер үүсэхээс сэргийлдэг бодисоор баялаг. Шархны эдгэрэлтийг дэмжихээс гадна өнгө үнэр нь хүний сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг гэдгийг тогтоосон. Энэ төрлийн бие махбодь болон сэтгэл санааны хосолсон эмчилгээ нь Япон Хятадын болон Энэтхэгийн уламжлалт Аюувэдийн ангаах ухааны гол зарчмуудын нэг билээ.

5.Үрэвслийг бууруулдаг

Түрмерикийн үрэвсэлийн эсрэг үзүүлдэг үйлчилгээ нь үе мөчний өвдөлтийг буурулдаг. Тиймээс Артриттай хүмүүсийн хувьд өдрийг аяга бүлээн түрмериктэй усаар эхлэх шиг зөв юм байхгүй.

6.Биеийн сахарыг боловсруулахад тусалдаг

Цусан дахь сахарын хэмжээ их үед өдрийг эхлүүлэх хэцvv. Түрмерик нь сахарыг хурдан боловсруулж мэдрэлийн системийг тайвшруулдаг учраас хэт их сахарын хэрэглээний улмаас бий болсон сөрөг нөлөөнөөс биеийг хамгаалдаг. Чихрийн шижинтэй хүмүүст зөв хэрэглэвэл тохиромжтой хэрэглээ.

7.Элгийг цэвэрлэдэг

Хэрвээ та урьд шөнө нь согтууруулах ундаа хэрэглэсэн бол, өглөө нь түрмериктэй ус ууснаар хороо гадагшлуулах, элгээ цэвэрлэх боломжтой. Таны шарталтын архиний хорыг арилгаж чадна.

8. Арьсний өнгийг сэргээнэ

Зуу зуун жилийн турш зүүн өмнөд Азийн эмэгтэйчүүд гоо сайхандаа түрмерикийг хэрэглэсээр ирсэн билээ. Үрэвслийн эсрэг үйлчилгээ нь хавдалтыг арилгаж арьсний өнгийг сэргээдэг. Үүнээс гадна арьс төлжилтийг дэмждэг.

9.Тайвшруулагч

Энэ ургамал нь сэтгэл санаанд эергээр нөлөөлж тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Стрессээс сэргийлэх хамгийн зөв арга бол Турмериктэй ус уух.

10.Тархины үйл ажиллагааг дэмждэг

Түрмерикийн дотор агуулагддаг гол бодис болох Кvркvмин нь хамгийн хүчтэй байгалын гаралтай тархины үйл ажиллагааг хамгаалагч бодис гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Энэ ургамалын анагаах увидас нь эрдэмтдийг гайхшруулсаар байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар түрмерикийн дотор агуулагддаг антиоксидантууд мөн үрэвслийн эсрэг нөлөөтэй бодисууд сэтгэн бодох чадварыг идэвхтэй байлгаж Альцхаймерийн өвчнөөс сэргийлдэг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!