Эрүүл мэнд

35 нас хүрээд эргэж хараад харамсахгүй, ирээдүйн амьдралдаа санаа зовохгүйн тулд

Өнгөрсөндөө харамсахгүй, ирээдүйдээ итгэлтэй байхын тулд хүн бүр амьдралаа төлөвлөдөг. Гэрлэлт, үр хүүхэд, боловсрол, албан тушаал, мөнгө санхүү. Энэ олон чухал асуудлуудын дунд бидний амьдралын хэв маягт чухал нөлөө үзүүлдэг зарим зүйлс орхигддог.

Тиймээс 35 нас хүрээд эргэж хараад харамсахгүй, ирээдүйн амьдралдаа санаа зовохгүйн тулд анхаарах ёстой хэдэн зүйлийг тусгасан дараах төлөвлөгөөний загварыг толилуулж байна.

  • 18 нас: Эцэг эхээсээ тусдаа амьдарч, бие дааж сур.
  • 19 нас: Хувцас, амралт, зугаа цэнгэлд зориулж олон төрлийн мөнгөн хуримтлал үүсгэ.
  • 20 нас: Амралын өдрийг гэрээсээ өөр газар өнгөрөө.
  • 21 нас: Долоо хоногт хоёр удаа спортоор хичээллэ.
  • 22 нас: Долоо хоногт нэг удаа хоолны шинэ жор сур.
  • 23 нас: Улсаас тогтоосон баяруудын нэгийг эцэг, эхийнхээ гэрт өнгөрөө.
  • 24 нас: Сард нэг удаа дэлгүүр хэсч, өөртөө шинэ хувцас худалдаж ав.
  • 25 нас: Эмэгтэйчүүдийн хөгшрөлт энэ насанд эхэлдэг тул шөнө унтахдаа нүүрээ тосол.
  • 26 нас: Торх шиг галбиртай болохгүйн тулд хоолоо хянаж идэж сур.
  • 27 нас: Гэр бүлийн ачаалалд дарагдахаасаа өмнө уншиж, мэдэх ёстой зүйлсээ хийж өөрийгөө хөгжүүл.
  • 28 нас: Жилд хоёр удаа удаан уулзаагүй найзуудтайгаа уулз.
  • 29 нас: Аав, ээждээ боломжийн хэрээр мөнгө өг.
  • З0 нас: Шинэ оны эхээр хийх ажил, ирээдүйн амьдралаа төлөвлө.
  • 31 нас: Найз нөхдийн хүрээллийг бодлоготойгоор үүсгэ.
  • 32 нас: Ойрын хэдэн жил мартагдсан хоббийгоо сэргээ.
  • 33 нас: Хоёр жилд нэг удаа аялалд явж занш.
  • 34 нас: Үе үе эмчид үзүүлж зөвлөгөө авч сур.
  • 35 нас: Долоо хоногт хоёр цагийг зөвхөн өөртөө зориул

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!