Хоолны жор

Гурван төрлийн пүнтүүзтэй хуурга хийх жор

СОЛОНГОС АРГААР ХИЙГДДЭГ МӨӨГТЭЙ ПҮНТҮҮЗТЭЙ ХУУРГА

• Мөөг ( янз бүрийн – хар, цагаан )
• Улаан ба ногоон чинжүү
• Мах
• Сонгино ( ногоон ба бөөрөнхий )
• Лууван
• Пүнтүүз
• Шикымчи буюу бууцай

Хийх дараалал

  • Бүх ногоогоо урт нарийхан хэрчинэ, Хар ба цагаан мөөг Махны оронд удэн эсвэл хиам хийсэн ч болно
  • Амтлагчууд: давс, элсэн чихэр, ганжан, ургамлын тос,
  • Хайруулын тавгаа халааж тосоо хийнэ. Гэхдээ гал нь маш бага байх хэрэгтэй. Пүнтүүзээ буцалсан халуун усанд хийж болгонгуут нь гаргаж авна. Пүнтүүзээ хүйтэн усанд сойно. Луувангаа зөөлөн гал дээр бага зэрэг шараад давс хийнэ.
  • Бүх ногоогоо болтол нь шарахгүй, дутуу шараад гаргаж авна. Мөн давсыг бага зэрэг л хийнэ. Луувангаа зөөлөн гал дээр бага зэрэг шараад давс хийнэ.
  • Бүх ногоогоо болтол нь шарахгүй, дутуу шараад гаргаж авна. Мөн давсыг бага зэрэг л хийнэ. Мөөгөө шарна. Мөн л багахан тосонд бага зэрэг л шарна.
  • Хар мөөгөө шарна. Улаан ба ногоон чинжүүгээ мөн шарна.
  • Ногоонуудаа шарах дараалал нь цагаан өнгөтэйгөөс нь эхэлнэ. Өнгийг нь хадгалахын тулд шарахдаа бага зэрэг давс хийж байгаа.

Махаа амтлах амтлагчаа хийх арга:

-Хайруулын тавгандаа ганжан хийнэ.
-Элсэн чихэр нэмнэ Жижиглэж татсан сармис нэмнэ
-Түлэлгүйгээр зөөлөн гал дээр хуурч болгоно.
-Амтлагч дээрээ мах эсвэл удэнээ нэмнэ.
Бууцайгаа амтлах амтлагчаа хийх арга:
-Бууцайн дээрээ татсан сармисаа хийнэ. Чамгирым хийнэ.
-Бууцайндаа тосны амт нь шингэтэл сайн хольж хутгана. Ногоон сонгиноо бага зэрэг хуурна

Пүнтүүзээ амтлах амтлагчаа хийх арга:

-Ганжанаа хайруулын тавгандаа хийж халаана.Хар перец хийнэ .
-Халааж хутгана. Түлж болохгүй.
-Пүнтүүзэн дээрээ амтлагчаа хийнэ.
-Амталсан ногоонуудаа хийнэ.Сайн хольж хутгана.
-Шарсан сонгиноо хийнэ.
-Бүх хольцоо бага зэрэг тостой хайруулын тавган дээрээ хийж шарахдаа том халбагаар 2 ус хийнэ. Давс, чамгирымээ амсаж үзээд бага болж нэмээрэй.

ПҮНТҮҮЗ НОГООТОЙ ХУУРГА

• Мах – 150 гр
• Пүнтүүз – 30 гр
• Байцаа – 60 гр
• Шар манжин – 20 гр
• Шар лууван – 20 гр
• Бөөрөнхий сонгино – 20 гр
• Ногоон сонгино – 2 гр
• Тос – 7 гр
• Гурил – 5 гр
• Жан – 3 гр
• Давс, повоор, лаврын навч- тохирох хэмжээгээр

Хийх арга:

1. Бага тостой намхан саванд нарийн хэрчсэн махыг хийж давс, поваар, лаврын навчаар амталж хуурна. Нарийн хэрчсэн манжин, лууван, сонгиныг хийгээд үргэлжлүүлэн хуурна.
2. Эдгээр ногоог тусад нь хуураад хийсэн ч болно. Түүн дээр байцааг хийж таглаад зөөлөн халаалтаар жигнэнэ. Байцаа, ногоог зөөлрөхөөр бага зэрэг халуун шөл, жан хийж амтыг тохируулаад гүйцэт болтол хуурна.
3. Гаргахынхаа өмнө шөлөөр шингэлсэн гурил, дэвтээгээд 6-8 см урттай хэрчиж бага зэрэг жантай хутгаж өнгийг нь борлуулсан пүнтүүз хийж буцалмагц нь сайн хутгаж найруулаад таваглаж, жижиг хэрчсэн ногоон сонгино цацна.

ПҮНТҮҮЗТЭЙ ХУУРГА (ЧАБЦЭЙ)

  • Пүнтүүз
  • 150 гр үхрийн цул мах
  • 1 атга бууцай (spinach)
  • 1 ш дунд зэргийн лууван
  • 1 ш дунд зэргийн сонгино
  • 5 ш шитакий мөөг (shiitake)
  • 2 стакан хэрчсэн цагаан мөөг
  •  3 хумс сармис
  • 7-8 ш ногоон сонгино
  • Цуу
  • Гүнжидийн үрний тос (sesame)
  • 3.5 амны халбага сахар
  • 1 амттаны халбага хар перц
  • 1 амны халбага sesame үр
  • Оливийн тос

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!