Мэдээ

УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭНЭ САРЫН 22-НЫГ ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор эхлүүлжээ. Энэ удаагийн дархлаажуулалтыг 09 сарын 13-аас 22-ны хооронд зохион байгуулах бөгөөд 2-11 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг хамруулах юм. Дархлаажуулалтад зорилтот бүлгийн 170 мянга гаруй иргэн хамрагдах тооцоо гарсан. Түүнчлэн энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн томуугийн вакцинаар дархлаажуулалтыг хийж байна.

Нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын цэг гаргасан бол сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд явуулын баг дархлаажуулалт хийхээр төлөвлөсөн байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд дэх дархлаажуулалтын цэгүүд энэ сарын 13-наас томуугийн вакцин хийж эхэлсэн. Харин явуулын дархлаажуулалт өнөөдрөөс эхэллээ. Учир нь хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчаар зөвшөөрлийн хуудас бөглүүлэх шаардлагатай юм.

Вакцин хийсний дараа хүүхдэд ханиад хүрч байгаа юм шиг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ аль болох дулаан хувцаслах, илчлэг сайтай хоол өгөх хэрэгтэйг сануулав.

Цэцэрлэгт хамрагдаагүй бага насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, томуугийн вакциндаа хамрагдах боломжтой гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэг хэллээ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!