Хоолны жор

Солонгос хоолны жор: Тактуритан хийж сурцгаая

Орц:

– Тахианы мөч, гуя- 450 гр
– Нунтаг цагаан гаа- 1 халбага
– Ус- 1.5 аяга
– Соё соус- 3 халбага
– Элсэн чихэр- 1 халбага
– Солонгос халуун чинжүү- 1 халбага
– Гүчүжан- 1 халбага
– Гүнжидийн тос- 2 халбага
– Сармис- 1 хумс
– Төмс- 3 ширхэг
– Лууван- 1 ширхэг
– Сонгино- 1 ширхэг
– Давс- тал халбага
– Хар перец- 1/4 халбага
– Ногоон сонгино- 3 ширхэг
– Гүнжидийн үр- 1 халбага

Хийх арга:

  1. 1.5 аяга усандаа соё соус, элсэн чихэр, халуун чинжүү, гүчүжан, гүнжидийн тос, хэрчсэн сармис зэргээ хийн сайтар хутгаад үүндээ тахианы мөч, гуянууд болон хэрчсэн төмс, луувангаа хийж, сайтар базаад 30-60 минут амраана.
  2. Харин товлосон цаг болмогц сонгиноо хуурч, үүндээ амталсан мах, төмс зэргээ хийж хуурах бөгөөд хар перец, давс зэргээ ч мөн хийж өгөх юм.
  3. Одоо үүндээ 500 гр ус хийж, 20 минут буцалгаад л болох аж. Мөн хоолоо болмогц нь хэрчсэн ногоон сонгиноо хийж өгөөрэй

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!