Хоолны жор

Солонгос хэлээр “ buldak” гэж нэрлэдэг бяслагтай шарсан тахиаг хэрхэн хийх вэ

Гадуур зөндөө л идэж байлаа. Гэхдээ энэ жороор гэртээ хийж идвэл илүү гоё амттай болдог шүү

Орц:

– Тахианы мах-1 кг
– Халуун чинжүү – тал аяга
– Гүчүжан – 2-3 халбага
– Ургамлын тос – 3 халбага
– Хар перец – тал халбага
– Давс
– Зөгийн бал – 1 халбага
– Сармис – 6 хумс
– Татсан цагаан гаа -2 халбага
– Жижиглэж үрсэн бяслаг-300гр
– Ногоон сонгино

Хийх дараалал:

  • Бүх орцоо нэгтгэж, хутгана. Бага зэрэг амрааж, махандаа гүйцэд амт оруулаарай.
  • Үүний дараа амталсан махаа шарах шүүгээний тавцанд хийж, 80 хэмд 20 минут жигнэнэ.
  • Дараа нь махаа гаргаж, дээр нь үрсэн бяслагаа цацаж, жигд тараана.
  • Үүнийгээ 180 хэмд ахин 10 минут жигнэснээр таны амтат хоол бэлэн болох аж.
  • Хоолоо гаргаж, дээр нь жижиглэж татсан ногоон сонгиноо тарааж цацаарай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!