Хоолны жор
Солонгос хоолны жор: Жэюүгбугим (Jeug bugim ) хийж сурцгаая
Орц:
- Гахайн мах- 600 гр
- Сонгино- 1 ширхэг
- Лууван- 1 ширхэг
- Амтат чинжүү- 2 ширхэг
- Гүчүжан- 2 халбага
- Нунтаг халуун чинжүү- 1 халбага
- Сармис- 2 хумс
- Гүнжидийн тос- 2 халбага
- Гүнжидийн үр- 2 халбага
- Элсэн чихэр- 1 халбага
- Ус- 100 гр
- Bibigo soybean paste– 3 халбага
- Цуу- 1 халбага
Хийх арга:
- Гүчүжан, нунтаг халуун чинжүү, нухсан сармис, гүнжидийн тос, элсэн чихэр, цуу зэргээ сайтар холиод үүндээ нимгэн хэрчсэн гахайн махаа хийж, базах юм.
- Махаа хайруулын тавгнадаа хуурч, хэрчсэн сонгино, лууван, чинжүү зэрэгтэй хольж сайтар хуурах бөгөөд үүндээ 100 гр ус нэмж буцалгана.
- Хамгийн сүүлд Bibigo soybean paste-ээс 3 халбагийг хийж, амт оруулах байна